"Фукусима-1” АЦС цогцолбор дээр байдал хүндэрлээ.  “Фукусима-1” АЦС дээр цагаан утаа суунаглан байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар агаарт цацагдаж байгаа хяагдал гэнэ.  Тус улсын удирдлагын мэдэгдсэнээр дээрх явдал нь цацраг идэвхитэй бодис агаарт цацагдахад хүргэж болох юм гэлээ. “Токио электрик пауэр” компаний мэдээлсэнээр,  тус станцын нэг, хоёрдугаар реакторын цэнэглэгч хөргөлтийн системийн эвдрэлтээс болж ялимгүй гэмтсэн аж. “Фукусима-1” станцын аюултай байдлыг  долоон баллын шаталбарын зургаагаар дүгнэжээ. Үүнтэй зэрэгцэн Токиод дахин 6,4  баллын газар хөдөллөө.  Японэы АЦС-уудын  ослын байдалтай холбогдуулан ОХУ-ын Алс-Дорнодын гаалийн байгууллагууд хил орчмын газруудаар цацрагт тавих хяналтаа улам чангалав. Хяналтын хугацаанд агаарын идэвхитэй бохирдолт ажиглагдагүй байна. Өнгөрсөн 3-р сарын 11 нд Японд хүчтэй газар хөдлөсний улмаас нас барсан бөгөөд  сураггүй алга бологсодын тоо 11 мянгад хүрээд байна.