Алс-Дорнодод цацрагийн идэвхи цагт 10-17 цагт мкр  буюу  хэвийн хэмжээнд байна. Дашрамд хэлэхэд хэвийн хэмжээний дээд цэг  цагт 30 мкр  байдаг аж. Одоо тус бүсэд эрчимтэй цацрагийн хэмжилт явуулж байна. Энэ ажлыг усцагуурын лабораторын мэргэжилтнүүд явуулж байгаа юм. Эдгээр шинжилгээ болон байдлын талаар цуглуулсан материал, дүгнэлтүүдийг  ОБЯ-ны хямралын үеийг удирдах төвд шилжүүлдэг.  Энэ тухай Ус цаг уурын удирдах газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Варвара Коридзе ярихдаа «Ус цаг уурчдын урьдчилсан мэдээгээр ойрын хэд хоногт  Арбайгалаас Приморье дамжин агаарын фронт Сахалин руу чиглэн явна.  АЦС  дэлбэрэлт болсонтой холбогдуулан Приморск хязгаарын ус цаг уурын 32 станц  цаг тутамд хэмжилт хийж байна.  Станцуудад дозын хүчин чадлыг тусгай датчикаар хянаж байгаа юм. Эдгээр датчикууд нь автомат ус цаг уурын цогцолбороос бүрдэсэн байдаг. Орон нутгийн бусад станцуудад цацрагийг дозиметрээр хянаж байгаа» гэлээ. Нөгөөтэйгүүр мэргэжилтнүүд алс-дорнодынхныг тайвшруулж байна. Энд бол Чернобылийн осол шиг тийм осол ерлөө ч гарахгүй гэж Примтехнополис компаний орлогч захирал Виталий Алданов ярьж байна.  “Фукусима-1” японы АЦС дээр корпусны төрлийн реакторуудыг усаар хөргөж байна. Гол байрны эргэн тойронд бетонон хайс байгаа, энэ нь ямар учиртай юм бэ гэвэл хэрвээ цацраг алдахад хүрвэл аль болох бага гарахыг л тооцсон хэрэг. «Реакторын эвдэрэл нь идэхитэй хэсгүүдийг хайлуулсан байх. Гэхдээ энэ нь сүйрэлд хүргэхгүй. Энд графитан удаашруулагч үгүй, тйимээс шатаад байх юм үгүй. Тэнд бол цөмийн түлш, ус байгаа, ус нь дулаан тээгч шүү дээ.  Гэтэл бид ус шатдаггүй гэж мэднэ, түлш я гэсэн дээ өөрөө шатахгүй шүү дээ, ингэхдээ бүр реактор нилэнхүйдээ эвдэрсэн ч тэр , шатахгүй юм» гэж Виталий Алданов хэллээ. Приморьед болон Сахалин дахь Японы ерөнхий Консулын газар хэдэн өдрийн турш хүмүүс амьд цэцэг авчирж байна. Дурсамжийн дэвтэрт хүмүүс эмгэнэл бичиж үлдээж байна. Сахалин, Курилын Үнэн алдартны бүх сүмдэд хурал ном хурж, Японд болсон хүчтэй газар хөдлөлт, цунамийн дайралтад өртөж амиа алдасан хүмүүс, нэрвэгдэгсдэд, японыг дайрсан зовлон үүгээр дуусахын төлөө сайн санаат хүмүүс харамсан, залбирч байна.  Гар утасны нэгэн томоохон оператор Оросоос Токио руу “0”  тарифаар шууд шугам  холбосон. Түүнчлэн Владивостокд Сэндай хотын Мияги дүүрэгт  байдаг ах дүү, хамаатан садантайгаа болон Консулын ажилтнуудтай хиймэл дагуулын холбоогоор ярих боломжийг олгож байв. Мөн Японд байгаа бүх гар утас болон энгийн утас руу үнэгүй ярих боломж олгосон юм. Хөрш оронд гарсан хүнд нөхцөл гарсан хэдий ч Япон руу нислэг хийгдэсээр байгаа. Владивосток, Хабаровск, Южно-Сахалинскээс японы хотууд руу урьдын адил байнгын нислэгүүд хийгдэж байна. Энэ тухай “Владивосток Авиа” компаний төлөөлөгч Павел Малышкин ярихдаа «Бид хэвийн нислэгүүдээ  хийж байна. Японы агаарын компаний эрх баригчид манай онгоцуудыг хүлээж авч, бүрэн дүүрэн үйлчилэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Яг одоо  Япон руу олон улсын нислэгээс татгалзсан цөөн тооны  зорчигчид байгаа. Үүнийг бид  хүндэтгэх шалтгаан гэж үзэн анхаарч байгаа. Ингэхдээ бид дээрх шийдвэрийг гаргасан хүмүүст зарагдасан тийзнийх нь мөнгийг буцаан олгож байна» гэв. Яг энэ үед Сахалинд болон Курилын цуваа арлууд дээр байгалийн сүйрэл гарах болон техногены ямар нэгэн ослын үед  Зүүн цэргийн тойргийн командлалаас өндөржүүлсэн байдалтай холбоотой арга хэмжээнүүдийг авсан байв. Цэргийнхнийг болон тэдний гэр бүлийнхнийг Алс-Дорнодын эх газрын амралт-сувиллын газруудад нүүлгэн шилжүүлэх асуудлыг болоьсруулж байна. Шаардлагатай үед эмнэлгийн алба шаардагдах туслалцааг цаг алдалгүй үзүүлэхэд бэлэн байна.