Байгалийн эрс хувирал дэлхийн эдийн засгийн байдалд тэр даруй нөлөөлдөг. Гэвч энэ нөлөөг нэг утгаар тайлбарлаж болохгүй гэж шинжээчид үзэж байна.Байгалийн гамшиг сүүлийн жилүүдэд эрс ихэссэн байна.1980-ад онд 165,1990-д онд  258  байгалийн гамшиг болсон бол 2000-ад оноос жилд дунджаар 385-нд хүрчээ. Эрс хувирал олон мянган хүний амь насыг бүрэлгэж, барилга байшин, зам харилцааг эвдэн эдийн засгийн их хэмжээний хохирол учруулж байна. Жишээ нь сүүлийн таван жилд АНУ-д үерэс болж учирсан гарз хохирол урьдын 20 жилийн эдийн засгийн нийт хохиролоос хэтрэв. Саяхан Японд болсон 9 баллын хүчтэй газар хөдлөлтийн  эдийн засгийн хор уршгийг   одоогоор бүрэн тооцоолох аргагүй. Харин хэд хэдэн тэрбум долларт  хүрэх бололтой. Гэвч ийм хор уршиг японы эдийн засгийг сүйдэх байтугай өрнүүн хөгжихэд нь тус дөхөм үзүүлнэ гэж «Финам Менежмент» компанийн захирал Сергей Хестанов үзэж байна. Тэрээр хэлэхдээ «Ийм хүчтэй газар хөдлөлт 1906 онд америкийн Сан-Францискод болсон. Үүний улмаас хот бараг бүрэн эвдрэн нураж, эдийн засгийн гарз хохирол өнөөгийн японыхтой тэнцэв. Сүйдсэн аж ахуйг сэргэн босгоход маш их хэмжээний хөрөнгө чиглүүлсэн учир Сан-Францискод хүчтэй газар хөдлөснөөс хойш  дөнгөж бүтэн хагас жил өнгөрсний дараа  бүс нутгийн  эдийн засаг буурьтай өсөн нэмэгдэж эхлэсэн» гэв. Байгалийн эрс хувирал тухайн улсын төдийгүй дэлхийн эдийн засгийн байдалд нөлөөлдөг. Жишээ нь Исландын галт уул өнгөрсөн оны 3-р сард дэлбэрэсний улмаас дэлхийн нисэх онгоцны компаниудын  20 хувь нь хямралт байдалд оров. Шинжээчдийн тооцоолсноор нисэх онгоцны компаниуд нислэгүүдээ арга буюу  болиусан учир өдөр дутам 200 сая орчим доллар алдав. Гай гамшгийн хор холбогдолыг аль болохоор багасгаж болно гэж оросын нэрд гарсан эдийн засагч Иосиф Дискин хэлээд «Даярчлалын нөхцөлд эдийн засгууд харилцан холбоотой  байгаа бөгөөд нэгэн улсад гарсан аюул  дэлхийн эдийн засгийг сүйдэх ирмэгт хүргэхийг ойлгож  үндэсний биш олон улсын хэмжээний даатгах санг байгуулах хэрэгтэй. Тэгснээр даатгалын сангийн хөрөнгийг тодорхой улсын эдийн засгийг сэргэн босгоход чиглүүлэх боломж  бий болж, эдийн засгийг өрнүүлэх үр дүнд хүрнэ. Учир нь хөрөнгө оруулалт, барилгын үйлчилгээ эрэлт хэрэгцээтэй болно. Түүнээс гадна дэлхийн эдийн засаг унах байтугай өсөн нэмэгдэнэ»  гэлээ. Ер нь байгалийн  эрс хувирал дэлхийн эдийн засагт  чухам ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд хэцүү гэж шинжээчид үзэж байна. Эдийн засгийн нэгэн этгээд шууд буюу шууд бус ашиг олж байхад нөгөөд нь гарз хохирол учирч мэднэ. Тухайлбал, өнгөрсөн онд Чилид болсон газар хөдлөлт буюу Мексикийн булангийн хүчтэй  хар салхи эдгээр бүс нутгийн байгалийн гол нөөц болох зэс, нефтийн үнийг нэмэгдүүлэх үр дүнтэй болсон. Энэ нь түүхий эдийн худалдагчдад ашигтай болж, гадаадын худалдан авагчдыг хохиров.