Хятадын оршин суугчид  Гиннесийн шинэ дээд амжилтыг тогтоов.  Тэд 1,7 км урт гурил бэлтгэсэн аж.  Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр Өмнөд Хятадын  Юньнань мужийн Дали Бай дүүрэгт өнгөрсөн шөнө ийм явдал болжээ.  Нутгийн ерөнхий  тогооч  Су овогт мянган туслахуудынхаа туслалцаатай   25 минутын турш гурил элджээ. Дээд амжилтанд хүрэхийн тулд тэр 15 кг гурил, 2,5 кг тос авчээ. Тасалсан гурил нь цагаан будааны нэгэн адил хятадуудын гол хүнс юм. Хятадад уламжлал ёсоор өмнөд зүгийнхэн цагаан будааг тасалсан гурилаас илүү хэрэглэдэг бөгөөд, тэд цагаан будааны гурил иддэг байна.