Ливийн армийн цэргүүд тус улсын стратегийн чухал ач холбогдолтой Аждабия хотод тулж ирээд байна. Агаараас эрчимтэй довтолгоо хийсээр байна. Аждабия нь сөрөг хүчнийхний эзлээд байгаа  Бенгази хот руу хөтлөх хамгийн сүүлийн том суурин газар  юм.Ливийн удирдагч Муаммар Каддафийн  цэргүүдийн хөдөлгөөн давшилж эхэлснийг босогчдын дунд байгаа эх сурвалж мэдээлжээ. Үүний өмнө босогчдын төлөөлөгчид  Марса-эль Брега дахь нефтийн төвд дахин хяналт тавилаа  гэж мэдээлж байсан юм.  Гэтэл үндэсний телевизээр энэ мэдээг  үгүйсгэжээ.  Ойрын нэг-хоёр өдрүүдэд Аждабия нь ливийн цэргийнхний хяналтанд орж магадгүй тул Бенгазид байсан гадаадын сэтгүүлчдийн дийлэнхи нь Египетийн  хил орчмын  Тобрук хот руу шилжжээ.