Японд газар хөдлөсөн сүйрлийн бүсэд оросын ОБЯ-ны аварагчид ажиллаж байна. Энэ тухаай ИТАР-ТАСС агентлагт ОБЯ-ны Мэдээлийн  газрын дарга   Ирина Андрианова мэдээллээ.Одоо аврах ажлыг ямар газар явуулах асуудлыг  тодорхойлохоор орон нутгийн цагдаа, эрх баригчидаас бүрдсэн штабын хуралдаан явагдаж байна. Японд гарсан хүчтэй газар хөдлөлтийн голомт дээр Москвагийн  “Центроспас” төвийн 50 , Алс-Дорнодын бүсийн хайх - аврах отрядын 25,  оросын нийт 80 орчим мэргэжилтэн ажиллаж байна.