Оросын Онцгой байдлын яамны нэгдсэн  бүлэг  өнөөдөр  дахин нэмэгдэж  180 хүнтэй болно.Оросын нийтдээ 200 гаруй аврагч энд ажиллаж байна. Энэ нь нурамд нурангид дарагдсан хүмүүсийг эрэж байгаа гадаадын томоохон отрядын нэг билээ. Өчигдөр тус улсад очсон оросын  80 мэргэжилтэн аврах ажиллагаагаа явуулж эхлэсэн гэж Оросын Онцгой байдлын яамны мэдээллийн  газрын тэргүүн Ирина Андрианова «Оросын дуу хоолой» радиод мэдээлээд «Оросын аврагчдын нэгдсэн отряд японы Сендай хот орчимд ажиллаж эхэллээ. Аврагчид суурин лагериа байгуулж, орон нутгийн байдлыг шинжлэн судлаж байна. Тэд чухам хаана ажиллахаа тодорхойлох юм. Японы талаас нисэх онгоцны буудал орчимд ажиллах санал гаргажээ. Аврагчдын лагерь хотоос хойш дөрвөн км зайтай оршино. Хот  нилээд их эвдэрч сүйрчээ. Сендай хот Хонсю арлын зуун -хойд хэсэгт оршдог учраас далайн хүчтэй салхи давалгаанд их нэрвэгдсэн»  гэлээ. Москва болон оросын Алс Дорнодоос ирсэн аврагчид аврах албаны гурван машин, эрэлт хайгуулын тоног төхөөрөмж, багаж болон хоёр долоо хоногийн турш  ажиллахад шаардлагатай бүх эд хэрэгсэлтэй байна. Тухайлбал хийлдэг модуль, дизелийн цахилгаан үүсгүүр, хүнсний бүтээгдэхүүн, ундны ус, эмийн бэлдмэл болон харилцаа холбооны  хэрэгсэлтэй юм. Техникийн үүдэлтэй осолын  хор уршгийг арилгах  болон хими, цацрагийн хорт нөлөөг илрүүлэгч оросын шинэ хэсэг тоног төхөөрөмжийг өнөөдөр Японд хүргэнэ. Үүний хамт Оросын атомын агентлагаас японы«Фукусима-1» АЦС-ын  шатаж, дэлбэрэсэн хэсэг дээр очиж, зөвлөлдөх зөвлөмж өгөх мэргэжилтнүүдээ японы талын хүсэлтээр  явуулжээ. Зургаан мянга гаруй хүн амь үрэгдэж, сураггүй алга болсон тухай Японы цагдаагийн газар өнөөдөр мэдээллэв. Зөвхөн Мияги муж улсад бараг 10 мянган хүн эндсэн тухай урьд мэдээлсэн билээ. Японы  гамшигт нэрвэгдсэн нутагт нийтдээ 446 мянган хүн арга буюу  гэр орноо орхиж явсан байна. Тухайлбал, «Фукусима-1» АЦС-ын тойрны 20 км бүсээс хүмүүсийг өөр газарт нүүлгэн шилжүүлж дуусав. Гэвч 140 мянган хүн аюултайд тооцогдох  30 км бүст үлдээд байна. Энэ АЦС-д өнөөдөр дэлбэрэлт ахин болсноос хойш оросын Алс Дорнодод цацрагын хэр хэмжээг цаг дутам хянан шалгах дэглэм тогтоожээ. Онцгой байдлын яамны мэдээлснээр байдал хэвийн байна. Хүний эрүүл мэндэд  ямар ч аюул учрахгүй. Энэ нь Япон дахь осолын голомтоос 913 км зайтай оршдог Находка хот, Фукусимаас 800 км зайтай  орших оросын Кунашир аралд бүрэн хамаатай. Цацраг хэвийн  хэмжээнээс 1,5-3 дахин бага байгааг тусгай багажууд зааж байна.Приморскийн хязгаар, Хабаровск муж, Сахалин арал, Камчаткийн хойг дахь хянан шалгах 100 гаруй цэгт цацраг хэвийн үзүүлэлтээс  гажаагүй байна. Ойрын гурван хоногт Алс Дорнодод салхины чиглэл өөрчлөгдөхгүй хэвээр байна.Оросын нутаг дэвсгэрээс Япон, Номхон далай тийш салхилсаар байх болно.