Ерөнхий сайд Владимир Путин Орос улсад  эдийн засгийн онцгой бүсүүдийг  өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор хэд  хэдэн санаачилга дэвшүүлэв.Тухайлбал хөрөнгө оруулалтын нэмэлт тааламжтай нөхцлийг бүрдүүлэх юм. Засгийн газрын тэргүүн  урт хугацааны стратегийг бизнест санал болгож, эдийн засгийн онцгой бүсүүдийн үйл ажиллагааг дүгнэв. Манай орны хөгжил эдгээр бүсийн үйл ажиллагаанаас ихээхэн шалтгаалж байна. Техник  технологи нэвтрүүлэх маягийн эдийн засгийн онцгой бүсийг 2005 онд   байгуулсан Томск хотод бүс нутгийн инновацийн хөгжлийн асуудлаархи зөвлөлгөөн боллоо.Эдүгээ 50 гаруй компанийг бүст бүртгээд байна. Эдгээр компани цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх  тоног төхөөрөмжийг зохион бүтээхээс эмнэлгийн цоо шинэ эмийн бэлдмэл үйлдвэрлэх хүртэл  янз бүрийн салбарт ажилладаг. Орос улсад  техник технологи нэвтрүүлэх чиглэлийн эдийн засгийн онцгой  дөрвөн бүс ажиллаж байна. Ийм бүс Томск хотоос гадна Москва орчмын Зеленоград, Дубна, Санкт -Петербургад ажиллаж байна. Владимир Путин ийм бүсүүдийн таван жилийн үйл ажиллагааг дүгнэн хэлэхдээ «Төрөөс  зам, үйлдвэрлэлийн барилга байшин, лаборатори  зэрэг техникийг нэвтрүүлэх бүсийн дэд бүтцэд нийт 28 тэрбум 300 сая рубль чиглүүлээд байна. Энэ онд онцгой бүх бүс, техникийн парк, шинжлэх ухааны хотхонуудын хөгжилд 17 тэрбум 500 сая рубль гаргана. Төрөөс дэд бүтэцэд хөрөнгө оруулахаас гадна татвар, гаалийн хэд хэдэн хөнгөлөлт  компаниудад олгох юм. Эдийн засгийн онцгой бүсийн  дэглэмийн хугацааг сунгах асуудлыг гүйцээж боловсруулая. Эдүгээ мөн хугацааг 20 жилээр хязгаарласан. Үүний хамт эдгээр бүст өргөн цар хүрээтэй төслүүдийг хэрэгжүүлж байгааг харгалзан үзэх хэрэгтэй. Урт хугацааны стратегиа боловсруулж, зардлаа төлөвлөх боломж бизнест олгох хэрэгтэй» гэв. Засгийн газар  захиргааны ба эдийн засгийн хөнгөлөлтээр бизнес эрхлэгчдийн сонирхолыг татах гэж байна. Техникийг нэвтрүүлэх онцгой бүсүүдэдтөрөөс татвар, гаалийн хөнгөлөлт олгож, газарын түрээсийн төлбөрийг багасгаж, дэмжлэг үзүүлнэ. Төсвийн хөрөнгөөр зохих дэд бүтцийг байгуулсан учир хөрөнгө оруулагч түрээслэсэн газартаа тэр даруй ажиллана. Ерөнхий сайд эдийн засгийн онцгой бүс байгуулах зардлыг багасгахын тулд гаалийн тусгай дэд бүтэц байгуулахаас татгалзах санал дэвшүүлжээ. Владимир Путин томоохон бизнесийн талаар өгүүлэхийн хамт жижиг компаниуд тавьсан шаардлагад нийцэхгүй учраас эдийн засгийн онцгой бүст ажиллаж чадахгүй тохиолдолд гардагт анхаарлыг хандуулав. Харин жижиг компанийг оролцуулах нь үйлдвэрийн газруудад ашиг тустай. Иймээс тэдгээрийг эдийн засгийн онцгой бүст нэгтгэх дүрмийг хялбарчлах хэрэгтэй гэж ерөнхий сайд үзэж байна. «Ер нь эдийн засгийн онцгой бүс, техникийн паркад хөрөнгө оруулахад бизнесийн сонирхолыг яаж татах асуудал дээр ажиллах хэрэгтэй. Эдгээр төсөл сонирхолтой, арилжааны үүднээс ашигтай болж мэднэ гэж  засгийн газрын тэргүүн онцлов. Эдийн засгийн онцгой бүсүүдийн ажиллагаа жигд бус байна гэж Владимир Путин мэдэгдлээ. «Инновацийн дэд бүцийн тулгуур бүх бүрэлдүүн хэсэг манайд байгуулагдсан боловч  тэр болгон хангалттай ажиллахгүй байна гэж ерөнхий сайд хэллээ. Үүний хамт тэрээр олон улсын туршлагыг харгалзан эдийн засгийн онцгой бүс бүрэн хүчин чадлаараа ажиллахад нэлээд урт хугацаа шаардагдахыг тэмдэглэв.