3-р сарын 11-нд  Японы зүүн-хойд хэсэгт орших  Хонсю аралд  9 баллын хүчтэй газар хөдлөсний улмаас нас барсан болон сураггүй болсон хүмүүсийн тоо 6 мянга хүрээд байна. Өнөөдөр Японы эрх баригчид 2 475 хүн эрсдэж, 2 мянга гаруй хүн шархадсан гэж албан ёсоор мэдэгдэв. Сураггүй алга болсон хүмүүсийн тоо 3, 6 мянгад хүрээд байна. Аврах багийнхны мэдээлж байгаагаар Номхон  далайн эргээр нас барсан хүмүүсийн цогцос хэдэн зуугаараа олджээ. Одоо болтол цунамийн дайралтанд өртсөн  хот, суурин газруудын хэдэн арван мянган хүмүүстэй холбоо тогтоож чадаагүй байна.Японд нийт 80 мянган байшин барилга эвдэрч сүйрчээ.