Энэтхэг, Хятад, Өмнөд Солонгос, Пакистан улс нь 2006-2010 онуудад  дэлхийн томоохон зэвсэг импортлогчдын жагсаалтыг тэргүүлээд байна. Энэ тухай даваа гаригт Стокгольмын дэлхийн тулгамдсан асуудлуудыг шинжлэн судлах хүрээлэнгийн /СДТАШСХ/ илтгэлд нийтлэгджээ. Энэтхэг улсад дэлхийн зэвсэг нийлүүлэлтийн 9 % ноогдож байна.  Хятад болон Өмнөд Солонгос – тус бүр 6 %. Харин Пакистан -5 %. Стокгольмын дээрх хүрээлэнгийн тайлбарлаж байгаагаар Азийн томоохон орнуудын эдийн засгийн өсөлт нь тэдгээрийн цэргийн нөөцийг идэхтэй нэмэгдүүлэхтэй уялдаж байна. Энэ жил Энэтхэг улс цэргийн зардлаа 11,9  % нэмэгдүүлэх юм. Өнгөрсөн жил тэдний цэргийн төсөв арай бага - 4 % өссөн байжээ. Үүний зэрэгцээ Бээжингийн цэргийн зардал өнгөрсөн оноос  12,7 % өссөн байна. Цэргийнхээ үнэлгээгүй зарлагаар Хятад  Энэтхэгийг 2,5 дахин илүүгээр давж гарчээ.  Бүс бүхэлдээ зэвсэглэлээр эрчимтэй хөөцөлдөх болжээ гэж цэргийн шинжээч Вадим Козюлин үзэж байна. « Энэ утгаараа  Хойд Африк, Ойрхи-Дорнодын байдал улам хурцдаж байна. Хятад улс маш их идэвхтэй зэвсэглэж байна.  Түүний араас  хөрш орнууд нь  ч ялгаагүй. Хятад улс цэргийн хувьд илүү хүчирхэг болж ирж байна гэх байна. Ингэхдээ тэр бусдаас ялгаатай нь гэвэл бие даан өөрөө зэвсэг үйлдвэрлэж эхэллээ» гэж Вадим Козюлин хэллээ.Энэтхэгийн далайд Хятад улс байр сууриа нэмэгдүүлсээр байгаа нь Энэтхэг улсыг сэрэмжлэхэд хүргэж байна. Хятад улс нь өөрийн анхны нисэх онгоцоо энэ тэгийн далайн уснаас  тавихаар зорьж байна. Түүнчлэн 1962  онд Хятадтай газар нутгийн асуудлаар мөргөлдөөн гарсан бөгөөд одоо болтол энэ асуудал зохицуулагдаагүй тул Энэтхэг улс дариа хуурайгаар нь  хадгалах ёстой аж. Хятадын цэргийн чадавхи хурдан өсөн нэмэгдэж байгаад АНУ түгшиж байна. ”АНУ   цэргийн хэт гүрэн гэсэн ерөнхий статусаа алдаж магадгүй ” гэж 2010 оны эцсээр америкийн цэргийнхэн анхааруулжээ. Энэ нь   Ази-Номхой далайн бүс нутагт америкийн цэргийн оролцоог нэмэгдүүлнэ л гэсэн  дохио болон байна. Тэгээд ч  Япон, Өмнөд Солонгос болон Австрал улсуудад ПДХ системийн гурав дахь байрлалаа байгууллаа. АНУ, Хятадын хооронд өрсөлдөөн нэмэгдэх явцад Сингапур, Индонези, Малайз улсууд цэргийн зэвсгийн нөөцөө шинэчлэхэд хүрч байна. АНДБН-ийн  зэвсэглэлийн хөөцөлдөөн нь  хүйтэн дайны үеийн нээлттэй дайсагналцах үеээс ч тэс өөр маш их далайцтай, хурдтай  байна. Үүнийг Стокгольмын дэлхийн тулгамдсан асуудлуудыг шинжлэн судлах хүрээлэнгийн илтгэлд бас дахин тусгажээ. Далайн орнуудад  болон Европ, Ойрхи-Дорнод,  Хойд-Африкт  дэлхийн зэвсгийн импортын 43 % нь ноогдож байна.