3-р сарын 15 –нд ажлын айлчлал хийхээр Москвад ирэх Түркийн ерөнхий сайд Реджеп Тайип Эрдоган  ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев  нар хоёр  талын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар болон дэлхийн тулгамдсан асуудлуудаар хэлэлцэж ярилцана.  Олон улсын чухал асуудлуудад нилээд анхаарал хандуулна. Үүнд мөн Хойд Африк болон Ойрхи-Дорнодын  байдал ч орж байгаа юм. Уулзалт ажил хэргийн уур амьсгал дунд , үдийн зоогтой явагдана. Лхагвва гаригт хоёр улсын удирдагчид Орос, Түркийн хамтын ажиллагааны зөвлөлийн дээд хэмжээний хоёр дахь хуралдааныг хамтран зохион явуулна. Шинжээчидийн үзэж байгаагаар бол яриа, хэлэлцээр  нь  урьд яригдаж байсан зүйлээс  гадна оросын   “Өмнөд урсгал” төслийн хэрэгжилтийн тухай Түркийн байр суурийг тодорхойлох  ёстой аж. Хийн хоолойн энэ төсөл нь түлшийг Европд зуучийн туслалцаагүйгээр нийлүүлэх ёстой юм.  Түрк улс нь хийн хоолой тавихыг түүнийг өөрийн нутгаар дамжихыг ч дэмжээд байгаа аж.