Японы ослын байдалтай байгаа “Фукусима-1” АЦС-ын дөрөвдүгээр реактор дээр гарсан гал түймэрийг унтраажээ. Энэ тухай тус улсын томоохон  эрчим хүчний “Токио электрик пауэр” компаний төлөөлөгч мэдэгдэв. 3-рсарын 15 ны өглөө гарсан гал түймрээс агаарт өндөр идэвхижилттэй цацраг цацагджээ. Станцаас 30 км бүсэд орших хүн амыг гэрээсээ гарахгуй, цонх, хаалгаа сайн хаахыг эрх баригчид зөвлөжээ. 20 км зайтай бүсэд амьдарч байгаа хүмүүсийг яаралтай нүүлгэн шилжүүлэх үүргийг ерөнхий сайд Наото Кано өгчээ. “Фукусима-1”, “ Фукусима-2” АЦС дээр газар хөдлөснөөс болж хөргөгчийн систем д эвдэрэл гарсан тул онцгой байдлын дэглэм тогтоосон байв.  Бямба гаригт  “Фукусима-1” станц дээр дэлбэрэлт болсон юм. Түүний дараа энэ станц дээр даваа гаригт хоёр болон  мягмар гаригийн шөнө  дэлбэрэлт болсон юм. 3-р сарын 11 нд Японд тус улсын түүхэнд гарч байгаагүй хүчтэй газар хөдлөж, аймшигт цунами хэд хэдэн удаа дайрсан юм. Энэ гамшигт японы нилээд хэдэн хот суурин газрууд өртөж, олон зуун хүний амь үрэгдээд байна.