“Нэгдсэн Орос орон”  нам өнгөрсөн ням гаригт болсон 12  бүсийн парламетын сонгуулиар 70 хувийн санал авчээ. ОХУ-ын СЕХ-ны мэдээлсэнээр хоёрдугаар байрыг  Оросын коммунист нам эзэлжээ. “Шудрага Орос орон” намын дүн  Оросын либерал-ардчилсан намыг урьджээ. “ Оросын эх орончдын намын ” нэр дэвшигчид  Дагестан, Калининградын мужийн парламентад 9 мандат авчээ. СЕХ-ны тэргүүн Владимир Чуровын дүгнэснээр Оросын 74 субъектад болсон сонгууль сонгочдын өндөр идэвхи болон улс-төрийн хурцадмал байдлын дунд болж өнгөрчээ.