Оросын цөмийн мэрэгжилтнүүд ОБЯ-ны аврах албаныхантай Япон руу явлаа. Тэд өнгөрсөн баасан гаригт болсон газар хөдлөлтийн улмаас онцгой байдал тогтоогоод байгаа    “Фукусима-1”, “Фукусима-2”  АЦС-ын байдлыг хянахаар томилогдсон аж. “Фукусима-1”  станцын нэг, гуравдугаар блокуудад дэлбэрэлт гарч , харин “Фукусима-2“ хөргөлтийн систем эвдэрсэн аж. Гэхдээ эрх баригчид Чернобылийн осол шиг тийм осол эс гарна гэж тайвшруулж байна.