Япон улсыг дайрсан байгалийн сүйрэл нь хэдэн мянган японы гэр бүлийг болон дэд бүтцийг сүйтгээд зогссонгүй. Байгалийн энэ гамшигт дэлхийн нийт эдийн засаг нэрвэгдэж магадгүй болоод байна. Японы үйл явдлыг  хамгийн түрүүн хөрөнгийн зах зээлүүд мэдэрч эхэллээ. АНУ, ЕХ, Орос улсад японы үнэт цаасны ханш буурч эхэлсэн төдийгүй аж үйлдвэрийн томоохон компани, нефть олборлолтын цогцолбор, авто машины үйлдвэрүүдийн үнэт цааснууд мөн буурчээ.Даяарчлалын үед энэ бүхэн нь хоорондоо нарийн холбоотой юм. Жишээ нь компьютерийн санамж үйлдвэрлэлт Японд зогссоноос болоод бусад оронд нийлүүлэх  оюуны өндөр бүтээлийн угсралт зогсох болоод байна. Энэ тухай яриаг Оросын ШУА-ийн эдийн засгийн хүрээлэнгийн шинжээч Борис Фрумкин үргэлжлүүлж байна. «Японд болсон эмгэнэлт явдал нь зөвхөн хүмүүнлэгийн чанартай биш юм аа. Энэ нь дэлхийн эдийн засагт их цохилт өгч байна. Саяхан хүртэл Япон улс нь ДНБ –ээрээ дэлхийд хоёрт орж байлаа. Өнгөрсөн жил хоёрдугаар байраа  Хятадад алдаж, гэхдээ бас  томоохон болох гуравдугаар байрыг эзэлсэн юм. Ингээд энэ улс цохилтонд өртлөө:  эрчим хүч гэмтэж, хангамж тасарч, аж үйлдвэр арай ядан ажиллаж байна. Анхны үр дагаварууд  илт боллоо.Япон улс нефтийн томоохон импортлогчийн хувьд түүний нийлүүлэлтийг багасгалаа. Яагаад гэвэл эдэнд түүнийг боловсруулах газар үгүй болсон. Оруулж ирэхэд  хэцүү боллоо.  Энэ бүгд нь шууд л нефтийн үнийг бууруулахад хүргэлээ. Удахгүй  гамшигийн хохиролыг тооцож гаргах болно.  Юуны өмнө японы, дараа нь америкийн болон европын даатгалын компаниуд сүйрнэ.» гэж Борис Фрумкин хэллээ. Дэлхийн хөрөнгийн компаниуд нам гүм болжээ. Эхлээд тэд өөрсдийн Хойд Африк болон Ойрхи-Дорнодын орнуудын хөтөлбөрүүдийг хөлдөөсөн. Гэлээ гэхдээ тэнд байдал тогтворжих хандлага одоохондоо ажиглагдахгуй байгаа явдалд тэд азаа туршихгуй байгаа. Японд болсон сүйрэл нь хөрөнгө оруулалтын бас нэг томоохон зах зээлийг  хаалаа. Одоо дэд бүтэц, эрчим хүч болон гадаадынхны хувьд төдийлөн сонирхолыг татахгүй салбаруудыг сэргээхэд хөрөнгө оруулалт  шаардлагатай юм.Үүний дүнд АНУ болон БРИК ийн орнуудын чөлөөтэй санхүүгийн урсгалууд тийш  чиглэгдэж болох юм гэж Борис Фрумкин үзэж байна. «Юуны өмнө Хятад, Бразил, Энэтхэг болон Орос улс эдгээр хөрөнгө оруулалтын талыг авна. Харин түүний дараа дэлхийн зах зээл дээр: хүнсий бараа , нефть, алтны үнэ нэмэгдэхэд хийсвэр хуурамч хөрөнгө оруулалт хийж магадгүй юм. Үр тариа, элсэн чихэр болон нилээд хэдэн хүнсний бүтээгдэхүүний үнэ өсч амжаад байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Зарим  шинжээчид урьчилан хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт нь  байгалийн болон улс-төрийн сүйрлийг улбаалан дэлхийн эдийн засгийн хямралд   хүргэнэ гэж үзэж байна. Гэхдээ бүх мэргэжилтнүүд /пессимист/ гутрангуй үзэлтэнгүүд биш л дээ.  Ихэнх нь эдгээр явдлыг хэсэгхэн зуур үргэлжлэх байх гэж бодож байна. Энэ тухай ОХУ-ын Төрийн думын Санхүүгийн БХ гишүүн Павел Медведев ингэж үзэж аж. «Миний бодлоор бол дунд хугацааны ирээдүйд  эдийн засаг энэ бүгдэд сэргэн мандалтаар эргэнэ. Яагаад гэвэл японд гарсан энэ нүхийг бөглөх хэрэгтэй. Тэнд маш их хохирол гарсан,  маш их зүйлийг сэргээх хэрэгтэй болно. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш энэнээс дутуугүй аймшигтай нөхцөлд  япончууд эдийн засгаа өөдөн татаж чадсан ард түмэн. Тэд нар одоо ч үүнийг чадна. Гэхдээ үүний тулд нефть, төмөр г.м. хэрэгтэй болно. Энэ нь дэлхий нийтээс илүү эрчимтэй ажиллахыг шаардаж байна» гэж  Павел Медведев хэллээ. Японы тал өөрийн зүгээс ард түмнээ тайвшруулж, эдийн засагт итгэх итгэлийг нь нэмэгдүүлэхийн тулд алхамуудыг хийж байна. Японы Банк санхүүгийн зах  зээл рүү  220 тэр бум  долларыг оруулаад байна. Харин засгийн газар татварыг нэмэгдүүлэх бодлогогүй байна гэдгээ илэрхийлсэн  аж .