Орос улсын 75  мэргэжилтэн даваа гаригт  Японы аврах ажиллагаанд оролцож эхэллээ.  Ил-76, Ми-26  онгоц нь   Москва болон Хабаровск хотуудаас сүйрлийн голомт руу  ОБЯ-ны хоёр отрядыг хүргэв. Энэ тухай “Оросын дуу хоолой” радиод Оросын ОБЯ-ны мэдээллийн удирдах газрын дарга Ирина Андрианова  ярихдаа «ОХУ-ын ерөнхийлөгчийн даалгавараар ОБЯ Япон руу газар хөдлөлтийн бүсэд аврах ажиллагаа явуулахаар отрядуудыг томилж байна. Японы тал бидэнд хандан ням гаригт явуулах хүсэлт тавьсан.Оросын тал ийм тусламж үзүүлэхэд бэлэн байгаа. Манай аврагч багийнхан бие даан хоёр долоо хоног ажиллах болно. Үүний тулд тэдэнд шаардагдах: хүсний нөөц, ундны ус болон ослоос аврах багаж хэрэгслийг ажлуулах дизелийн цахилгаан станц бүгд бий» гэлээ. Аврах ажиллагааны багууд нь хамгийн сүүлийн үеийн хайх аппарат хэрэгсэл, бетон нэвтлэх багаж зэргээр хангагдсан байгаа гэж Оросын ОБЯ-ны Алс-Дорнодын бүсийн төвийн орлогч дарга хурандаа Игорь Демчишин ярьж байна. «Манай аврагчдын хувьд бол ердийн л нэг  ажил. Сураггүй болсон ба шархтай хүмүүсийг  байшин барилгын нурангин дороос аврах ,  эмнэлгийн анхны тусламж үзүүлэх гэх мэтчилэн. Дараа нь тэдгээрийг эрх барих байгууллага болон эмнэлгийн байгууллагуудын ажилтнууд  хүлээлгэн өгөх юм» гэж Игорь Демчишин хэллээ. Хамгийн ойролцоогоор гэхэд л Японд гамшигийн улмаас 2 мянга гаруй хүн ор сураггүй алга болсон аж. Эрх баригчид энэ тоо  нэмэгдэнэ гэж үзэцгээж байна.Оросын аврагчид эвдэрч сүйрсэн барилгын нурангин дороос  4-5 хоногийн дотор амьд гарах боломжтой гэж үзэж байна. Өнөөдөр Японд аврах ажиллагаанд оролцож байгаа манай аврагчидаа гадаадын олон улсад гарсан газар хөдлөлтийн гамшиг болон цунамийн үр дагаварыг  арилгахад оролцсон арвин туршлага бий. Хамгийн сүүлийн бүсийн сүйрлийн ажиллагаа гэвэл 2004 оны Өмнөд болон Зүүн-Өмнөд Ази, 2008 оны Хятад болон 2010 оны Гаитид болсон газар хөдлөлт юм. Орос Улс нь Япон улсад нэмэлт түлш нийлүүлэхэд бэлэн байна. Ийм хүсэлт Япон улсаас ирсэн аж. Юуны түрүүнд Сахалинаас шингэрүүлсэн байгалийн  хий / ШБХ/ нийлүүлэх юм. Даваа гаригийн өглөө “ Гранд Мерея” хийтээвэрлэгч онгоц 100 мянган куб метр ШБХ тэй Япон руу хөдөллөө. Үүнтэй зэрэгцэн Улаан загалмайн нийгэмлэгийн шугамаар хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ.Орос улс нэг бус удаа гадаадын орнуудын газар хөдлөлтийн болон цунамийн үр дагаварыг арилгахад тусламж үзүүлж байсан бөгөөд, Япон улсад туслахаар  түрүүлж уриалсан орнуудын нэг юм. Гамшигийн газар Австрали, АНУ, Шинэ Зеланд, Их Британи, Хятад болон Өмнөд Солонгос ажиллаж байна. Ням гаригийн үдэш Владивостокоос Япон руу  гарсан чиргүүлтэй усан онгоц нь газар хөдлөлтөөс улбаалсан цунамийн дайралтад өртөн  усны гүехэн газар руу онгоцтойгоо шийдэгдсэн далайчдыг нүүлгэн шилжүүлэх зорилготой юм. 15 далайчнаас 13  хүн японы загасчдын усан онгоц дээр хүргэгдсэн аж. Тэдгээр нь оросын тусгай  онгоцоор нөгөө талын эрэг дээр очих аж. Үлдсэн багийн хоёр гишүүний биеийн байдал нилээд хүнд байгаа бөгөөд тэд эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа юм.