Энэтхэг улс дэлхийн томоохон зэвсэг импортлогчдын нэрсийн жагсаалтыг 2006-2010 оны хооронд тэргүүлж байв. Ийм мэдээллийг Стокгольмын олон улсын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хүрээлэн гаргасан гэж Франс пресс агентлаг уламжлав. Хүрээлэнгийн мэдээлсэнээр Энэтхэг улсад дэлхийн нийт зэвсгийн нийлүүлэлтийн 9 хувь ноогдож байгаа юм . Энэ нь үүний өмнөх таван жилтэй харьцуулахад тус улс зэвсгийнхээ импортыг 21 хувиар нэмэгдүүлжээ. Энэтхэгийн зэвсгийн үндсэн экспортлогч нь Орос улс байгаа бөгөөд нийлүүлэлтийн 82 % ноогдож байна. Энэтхэгийн зэвсгийн гол төрөл нь нисэхийн техник юм. Жагсаалтын хоёрдугаарт Хятад, Өмнөд Солонгос орж байна. Харин гурав дугаар байрыг Пакистан эзэлжээ.