Муаммар Каддафи нь орос, хятад, энэтхэг улсын компаниудад ливийн нефтийн секторт хөрөнгө оруулахыг санал болгов. Тэрээр энэ тухай  3-р сарын 14-нд Орос, Хятад, Энэтхэг улсын элчингүүдтэй Трипольд уулзахдаа мэдэгдэсэн гэж Ливийн үндэсний телевиз мэдээлжээ. Уулзалт Ливийн маш хурц хямралын үеээр болж өнгөрсөн юм. 2-р сарын дунд үеэс тус улсад засгийн газрын болон гадаадын хөлсний цэргүүдийн эсрэг сөрөг хүчнийхний мөргөлдөөн үргэлжилсээр байгаа юм.