3-р сарын 13- ны өдөр “Гриф” аврах усан онгоц Владивостокоос Япон руу оросын далайчдыг нүүлгэн шилжүүлэхээр гарлаа. Тэдгээр нь “Хризолитовый” усан онгоцны далайчид бөгөөд газар хөдлөлтийн улмаас үүссэн аврага цунами тэднийг усны гүехэн газар авч шийджээ. 15 далайчнаас 13 хүн японы загасчдын онгоцонд хүргэгдсэн бөгөөд тэднийг нөгөө талын эрэг рүү хүргэх боломж үгүй юм. Тэдний хоёр нь сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна. “Гриф”ынхан  “ Хризолитовый” онгоцны багийнхныг Владивосток руу авахын хамт осолд орсон онгоцыг чирэх юм байна.