1959 онд ЗХУ-ын Нисэхийн анагаах сургуульд сансарын нисгэгчдийг шалгаруулан авах хэлтэс байгуулагдав.Түүнийг анагаах ухааны доктор Николай Гуровский тэргүүлсэн юм. Цэргийн олон ангиудаас нисэгчид ирсээр байлаа, тэдний дунд Юрий Гагарин байсан юм. Сансарын нисгэгчдыг тусгай комисс шалган авч байлаа. Тэр нь тухайн үед хамгийн тэргүүний гэгдэх оношлогоо болон хүний бие организмын боломжийг ашиглаж байв. Юрий Гагарин бусад нэр дэвшигчдийн нэгэн адил эмнэлгийн маш нарийн шинжилгээг өгч байлаа. Ирээдүйн сансарын нисгэгчдийг шалгаруулахад Зөвлөлтийн Армийн  ерөнхий  мэс заслын эмч, олны хүртээл болсон эмчилгээний мазь ба  өвчин намдаах /новокаины бүслэлт / аргыг болоовсруулсан Александр Вишневский  байлаа. Нэртэй эмч залуу нисэгчид тусгай бэлтгэл хийж эхлэхийг зөвшөөрөв. Гагарин эргэлдэх  аппарат болон сандал, тусгай савлуур зэрэг дээр  сорилтыг амжилттай давлаа. Эмч нар Юрий Гагарины бие организмын гайхамшигтай боломжийг биширч байлаа. Бүхий л ачааллыг тэрээр өндөр үзүүлэлтээр давж байлаа. Түүний дараа ирээдүйн сансарын нисгэгч маань Нисэх хүчний эрдэм-шинжилгээний цэргийн госпитальд  сэтгэл зүйн шинжилгээ өгөхөөр очив. Тэнд ажиллаж  байсан туршлагатай эмч  нар Гагариныг аливааг тэр дорно үнэлэх чадвартай,  сэтгэл зүйн хүнд нөхцөлд хямрахгуйгаар илүү эргэлзээ шийдвэрийг гаргаж чадах хүн гэж дүгнэж байжээ. Тэрээр ямарваа нэгэн зүйлийг холуур хүлээж авдаг нэгэн байж.Сансарын нисгэгчдийг бэлтгэх ажлуудын нэг болох  шүхэртэй  сунжирсан үсрэлтүүд байв.  Ийм нэг үсрэлтийн үеээр 4 км өндрөөс  50 секунд хүртэл шүхрээ нээлгүй саатахад Гагарины судасны цохилт жирийн тайван байгаа хүний адил  минутанд 80 байжээ. Түүнчлэн сансарын нисгэгчдийн тусгай  бэлтгэл сургууль хийхэд зориулсан ямарч дуу чимээ орохгүй сурдкамерт Гагарин  сорилт хийж байсан. Ирээдүйн сансарын нисгэгч  гадаад ертөнцөөс ангид бүтэн арав хоногийг ганцаар  өнгөрүүлсэн. Өдөр бүр тусгай цагийн хуваарьтай : өглөө- биеийн тамирын дасгал, дугүй унах, гүйлтийн заман дээр явах, гүйх , ажлын тэмдэглэл хөтлөх. “Юрий Гагарины сансарын хоолны зэсэнд шахдаг шөл, хайлсан  бяслаг, утсан хиам болон талх орсон байдаг. Туршилтын дараа сурдкамертай тасалгаанд эмч нар болон    сэтгүүлчид, зураглаачид  цугларч байсан. Гагарин тэнд бүтэн 10 хоног  бэлтгэл хийж байсан,  тэрээр тэндээс  гарч ирэхдээ юу ч болоогүй юм шиг цовоо сэргэлэн, хөгжилтэй байсан.Түүнээс хойш сансарын нисгэгчид тусгай онгоцон дээр тоноглосон жингүйдэлийн туршилт хийсэн. Параболын тойргоор  гурван нислэг гүйцэтгэсэн. Анхны нислэгийн үеээр тэд жингүйдэлийн байдал, хэл  ярианы бэлтгэд хийсэн. Хоёр дахь нислэгийн үеээр хөдөлгөөний координацыг судлан,  ер бусын нөхцөлд  хүнс хоол хэрхэн хэрэглэх болон жингүйдэл харааны хурцад нөлөөлөхийг судласан. Харин гуравдахь нислэгээр  тэдний биеийн физиологийн заалтуудыг тэмдэглэн авч байсан.  Эдгээр нислэгүүдийн дүнд мэргэжилтнүүд  сансарт хүн нисэхэд жингүйдэл нь ямарч саад болохгуй юм гэдгийг баталсан юм.  Энэ нислэгүүдийнх нь төлөө Гагаринд “онц” дүн тавьсан юм. Сансарын нисгэгчид нэр дэвшигчдийг шалгах комиссийн шийдвэрээр 250 нисэгчдээс 20 хүн тэнцсэн юм. ЗХУ-ын Сансарын хөтөлбөрийн удирдагч Сергей Королёв ирээдүйн сансарын нисгэгч хүн нэг бүртэй уулзаж, ярилцсан юм. Ихэнх эрдэмтэд болон арга зүйчид нэг дүгнэлтэд хүрсэн байлаа: тэр нь анхны сансарын нислэгт  бусдаасаа  илүү тохирох хүн бол Юрий Гагарин гэж. 1961 оны 4-р сарын 10 –ны өдөр яг түүхэн өдрөөс хоёр хоногийн өмнө Улсын комисс анхны нисгэгч Юрий Гагарин, түүний орлох нисгэгч Герман Титов гэж шийдвэрлэжээ.