Амур мужид Орос Улс сансарын шинэ “Восточный” хэмээх буудлыг барьж байгуулж байна. Дэлхийн хамгийн орчин үеийн сансарын  зогсоол нь пуужин хөөрөх  хоёр цогцолбор, аэровокзал, үйлдвэрийн асар том баазаас бүрдэнэ. “Восточный” зогсоол  нь өөрийн үйлдвэрүүд, автомашинууд болон төмөр замтай байх юм.  Анхны нислэгийн талбайг 2015 онд  анхны нисгэгчгүй хөлгийг хөөргөхөд ашиглалтанд оруулна. “Восточный” нь Францын Гвиан мужийн Куру сансарын хотхонд болон Өмнөд Солонгосын сансарын нислэгийн талбайн туршлага дээр    технологийн шинэ түвшинд байгуулагдах юм. Нисэх онгоцны буудалтай ойр хот ямар янзтай байх ёстой вэ?Тэрний  давтагдашгүй гадаад төрх, байшин барилга, байгаль нь давтагдашгүй  шинжлэх-ухааны –жуулчны цогцолбортай нарийн зохицсон байна. 35 мянган  хүн амьдрах хотын лүр төрхийг бий болгохдоо уран барилгачид энд ирэх Оросын төдийгүй бусад гадаадын орнуудын жуулчныг тооцжээ. Өнөөдрийн үйл ажиллагаагаа явуулж байгаа Плесецк болон Байконурын сансарын нислэгийн буудлууд нь хангаллтай биш байна. “Восточный”буудлын хоёр цогцолбор ашиглалтанд орсноор  сансарын төрөл бүрийн аппаратыг нисгэх боломжтой болж байгаа юм. Пуужин тээгчийн  тусдаа унах хэсэг нь  бусад улс орны загас агнуур, усан зам  болон ашигт малтмал олборлох зэргийг огтхон ч хөндөхгүй юм. Төсөлд онгоцны талбайд нөөц нислэгийн талбайг бас гаргасан байгаа. “Восточный” сансарын буудал нь олон удаагийн  нисгэгчтэй хөлгийн зогсоол болох төдийгүй  2018 оноос ашиглалтанд орох юм. Мэргэжилтнүүд   оросын сансарын ойрын  100 жилийн   ирээдүй  өнөөдөр “Восточный” сансарын зогсоолоос эхээ тавьж байна гэж үзэж байна.