Япон улсад болсон газар хөдлөлт, цунамийн улмаас нас барсан болон сураггүй хүмүүсийн тоо 4,5 мянга гараад байна-гэж Киодо Цусин агентлаг мэдээлжээ.Гэхдээ үүнд эргийн хавиар амьдардаг холбоо тогтоож чадаагүй байгаа 18 мянга гаруй хүмүүсийн статистикийн мэдээ ороогүй байгаа гэнэ. Сүйрлийн голомтонд байсан 2 мянга 500 жуулчдын аюулгүй байдал ч мөн батлагдаагүй байгаа аж. Нүүлгэн шилжүүлсжн хүмүүсийн тоо 450 мянгад хүрээд байна. Тус улсын зүүн-хойд хэсэгт ундны ус болон хоол хүнс, бензин шатахуун нэн шаардлагатай байна. 3-р сарын 11 ны өдөр Японд тус улсын түүхэнд болж байгаагүй 9 баллын хүчтэй газар хөдлөн аймшигт 10 гаруй метрийн өндөр цунами дагуулсан юм.        

Гэрэл зураг