Гагарины сансарт ниссэн түүхэн тэмдэглэлт ойг энэ жил өндөр хэмжээнд –тойрог замын түвшинд тэмдэглэнэ. Энэ үйл явдалд  Олон улсын сансарын /ОУС / станцын  27-р баг дараах бүрэлдэхүүнтэй бэлтгэж байна: Кэтрин Колмэн, италийн иргэн Паоло Несполи болон Олон улсын сансарын станцын багийн ахлагч  оросын иргэн Дмитрий Кондратьев  нар юм. Оросын сансар судлалын жил -  2011 оны ихэнх хэсгийг тэд тойрог замда өнгөрөөх болно. 1961 онд “Восток” хөлгөөр хийсэн анхны сансарын нисгэгчийн нислэгийн хугацаа 108 минут байсан юм. Олон улсын санасрын станц дээр судлаачид хагас жил шахам амьдарч, ажилладаг юм. Өнөөдөр тэдний сансарын тойргийн байшингийн хэмжээ хөл бөмбөгийн талбайны хэмжээтэй. Лабораторын цогцолборын бүтцэд америкийн  7, оросын 5 модуль орж байна.  Түүнчлэн европын лабораторын  “Колумбус”  болон японы “Кибо” модулиуд орж байгаа юм. 16 орны судаачдыг нэгтгэсэн сансарын маш том төсөл нь хамтын ажиллагааны нэгэн  тод жишээ юм. ОУС  удирдлагын нислэг  хоёр төвөөс бүрдэдэг: Москва орчмын Королёвт  болон   америкийн Техас мужийн Хьюстонд байдаг. Төв бүрд гадаадын мэргэжилтнүүд байнга ажилладаг. Станц дээр 200 орчим сансарын нисгэгчид ирж байжээ. Өнгөрсөн оны эцсээр Орос улс сансар судлалын чиглэлээр аижлладаг түншүүддээ ОУС-ыг  түшиглэн дэлхийн тойрог замын нислэгийгн аппаратыг байгуулах саналыг тавьсан юм.  Энэ санаа нь хийсвэр юм шиг боловч олон улсын дэмжлэгийг авсан юм шүү. Тиймээс хэдэн жилийн дараа ОУС нь сансарын нислэгийн аппаратны угсралтйн цех ч болсон байж мэдэх юм. Мөн сансарын гол боомт. Орос, Канад, Европ, Япон болон АНУ-ын сансарын агентлагуудын удирдлагууд нэг зүйлд хүрсэн нь ОУС-ын ажлыг 2020 он хүртэл сунгахад техникийн  ямарч саад тотгор үгүй гэж үзсэн юм.  Өнөөдөр сансарын уудмыг эзэмшинэ гэдэг бол бүх орнуудын хамтын хүч чармайлтаа нэгтгэхээс шалтгаалах зүйл юм.  Сансарт  хойноосоо  хөөцөлдөх явдал аль хэдийнэ зогссон. Сансар судлалын салбарт Олон улсын хамтын ажиллагаа нь улам бүр өргөн цар хүрээтэй болж байна. Ирээдүйн сансарын нисгэгч –   нарны системийн бие дэхь олборлолт болон эрдэс баялагийн түүхий эдийн автоматжуулсан үйлдвэрийн цогцолборууд аж.  Энэ нь – дэлхийн болон сансарын үйлдвэрийг тэжээх эрчим хүчний станцууд. Олон улсын сансарын экосистемтэй станц дээр хүмүүс амьдарч , сансарын үйлдвэрийг удирдана. Үүний үр  дүн нь их дэлхийгээс гаргасан үйлдвэрийн хаягдал цэвэршин, манай гаригийн шим мандал гайхамшигтай болно.  Ирээдүй –хамтын ажиллагаатай хамт.