ОХУ-ын  ОБЯ-ны Ил-76 онгоц Токиод буулаа. “Центроспас” байгууллагын 50 мэргэжилтэн болон шуурхай аврах бүлгүүд багаж төхөөрөмжийнхөө хамт тус онгоцоор ирсэн юм. Оросын ОБЯ-ны онгоц Токиогоос Ямагата руу нисэх бөгөөд энэ нь 3-р сарын 11 –нд тус улсыг  дайрсан хүчтэй газар хөдлөл болон аймшигт цунами дайрсан газартай илүү ойр хот юм. Тус онгоц Японд эм тариа, майхан, хөнжил болон анхны тусламж үзүүлэхэд шаардлагатай зүйлүүдийг авч явсан аж.  Үүнтэй зэрэгцэн ОХУ-аас Япон руу ОБЯ –ны нисдэг тэрэг гарсан бөгөөд тус улсын хойд хэсэгт аврах ажиллагаанд оролцох юм.  

Гэрэл зураг