Сүйрлийн аюултай газар хөдлөлт болон аюулт давалгаанаас болж японы АЦС-д үүссэн асуудлыг цөмийн радиацийн хүрээнд шийдэхэд туслахад бэлэн байна гэсэн албан ёсны саналаа ОУ, Япон улсад явууллаа. Энэ тухай “Росатом” улсын нэгдлийн ерөнхий захирлын орлогч Александр Локшин сэтгүүлчдэд  мэдэгдлээ. Түүний хэлснээр “япончууд өөрийнхөө АЦС-уудад хийсэн зүйлийг” оросын атомын мэргэжилтнүүд өндөр үнэлэж байна. “Фукусима-1” АЦС-д гарсан асуудлыг японы мэргэжилтнүүд өөрсдөө шийдсэн бололтой. Өнгөрсөн хоёр хоногт оросын атомын мэргэжилтнүүд японы АЦС-д болсон ослын нарийн тооцоололтыг хийсэн бөгөөд тусламж үзүүлэхэд бүрэн бэлэн байна. Хөргөх системд нь бямба гаригт осол гарсан “Фукусима-1” АЦС-ийн 1, 3-р эрчим хүчний блокын цаашдын ажиллагааны тооцоог “Росатом”, Япон улсад явуулсан байна. 3-р сарын 11-нд болсон 9 баалын газар хөдлөлт нь 10 метрийн өндөртэй аюулт давалгаа үүсгэсэн юм. Энэ газар хөдлөлтийн голомт нь Токиогоос зүүн хойд зүгт 373 километрт байсан байна. Удалгүй энэ газар арай бага хүчин чадалтай хэд хэдэн газар хөдлөлт болжээ.