0Байгалын гамшиг болсон гурав дахь өдрөөс л Япон улс өргөн хүрээг хамарсан эвдрэл сүйрэл, амь үрэгдсэн хүмүүсээ тооцож эхлэж байна. Зөвхөн ганц Мияги засаг захиргааны төвд газар хөдлөлт, аюулт давалгаанаас болж амь үрэгдсэн хүний тоо 10 мянгад хүрээд байна. Баасан гаригт болсон газар хөдлөлт түүний дараа болсон 10 метрийн өндөртэй аюулт давалгаа Япон улсын түүхэнд байгаагүй байгалын сүйрэл авчирлаа. Газар хөдлөлт 8,9 баал биш 9 баал байсан байна гэж мэргэжилтнүүд мэдэгдлээ. АЦС болсон онцгой байдал нөхцлийг хүндэрүүллээ. Бямба гаригт “Фукусима” станцид дэлбэрэлт болсон бөгөөд энэ АЦС-ийн ойролцоох радиацийн түвшин өндөр болсон ба цацрагт хордсон хүмүүс байна.  “Фукусима” АЦС-д шинээр дэлбэрэлт болж магадгүй гэж өнөөдөр мэдээллээ. АЦС-д гарсан осолтой холбоотой асуудлыг шийдэх цөмийн цацрагын аюулгүй байдлын хүрээнд Японд ямарч тусламж үзүүлэхэд ОУ бэлэн байна. Японд болсон газар хөдлөлт, аюулт давалгааны үед хэлмэгдсэн ОУ-ын иргэд байгаа эсэх нь одоо тодорхойгүй байна гэж ОХУ-ын ГХЯ өнөөдөр мэдэгдлээ. Бүс нутагт болж байгаа байдлын тухай мэдээлэлийг цуглуулах шинжилгээ хийх шуурхай штаб Орос улсын ОБЯ-ны Алс Дорнодын бүс нутгийн төвд ажилласаар байна. Газар нутгийн хувьд Япон улсад ойр Сахалин мужийн ОУ-ын ОБЯ-ны удирдах газрын төлөөлөгч Александр Ивельский ярьж байна: Японы АЦС-д осол гарсантай холбогдуулж Сахалин мужид радиацийн хордлогын хяналтыг хүчтэй болголоо. Хэмжилтийг тасралтгүй шалгаж байгаа бөгөөд радиацийн хэмжээ хэвийн байна. Хонсю арал дээр хуралдсан үүл Номхон далай тийш нүүж эхэллээ. “Фукусима” АЦС-ийн дээгүүр “радиацийн үүл” үүсээгүй бөгөөд үүснэ гэсэн магадлал бага байна. Энэ таамагаас үндэслээд Сахалин мужийн ард иргэдэд радиацийн аюул заналхийлээгүй гэж баттай хэлж болно гэлээ. Бүх дэлхийгээс Япон улсад тусламж ирсээр байна. АНУ, Их Британ, Франц, Хятад, Шинэ Зеланд болон бусад улсуудаас аврах бүлгийнхэн ирээд байна. Орос улсын 200 аврагчид болон аврах төхөөрөмжөөр тоноглогдсон нисдэг тэрэг, онгоц   байнгын бэлэн байдалд байсаар байна. “Фукусима” АЦС-д дэлбэрэлт болсны дараа Япон улс ОУ-д хандаж, нийлүүлж байгаа эрчим хүчний түүхий эдийн хэмжээгээ нэмэгдүүлэхийг хүслээ. “Одоогийн байдлаар Япон улсад 150 мянган тонн шингэрүүлсэн хийг хурдан нийлүүлэх боломж байна, мөн нүүрсний нийлүүлэлтийг нэмэгдүүлж байна” гэж дэд ерөнхий сайд Сечин хэлсэн байна.