GlobeScan компаний явуулсан алдартнуудын рейтингийн дүнгээр 2010 онд Орос Улс нэрсийн жагсаалтын 13-рт оржээ, ингэхдээ  урьдны үзүүлэлтээс шууд 16 үзүүлэлтээр ахисан аж. Канадын нөлөө бүхий  компани болох GlobeScan нь Би-би-си  компаний захиалгаар жил бүр дэлхийн хамгийн алдартай орнуудын жагсаалтыг гаргадаг юм. 27 орны оршин суугчдын санал асуулга рейтингийн үндэс суурь нь болдог юм. Санал асуулганд оролцогчид нь дараах асуултанд хариулдаг байна: “Танай улс болон өөр аль нэгэн орон дэлхийн нийгэмд ямар нөлөө үзүүлдэг вэ?”. Асуулт гурван хариулттай : эерэг, сөрөг, дундыг барьсан. Энэ жилийн  санал асуулганд нийт 30 мянган хүн оролцжээ. Эхний байрыг Герман, АНУ 7-р байрт, харин хамгийн сүүлийн байранд Иран орсон байна. Санал асуулганд оролцсон хүмүүсийн гуравны нэг нь Орос Улсад найдвар өгчээ. Тэгээд түүнийг дэлхийн нийгэмд эерэг нөлөөлнө гэж тэд үзсэн байна. 2007 онд санал асуулганд оролцогчдын зөвхөн 20% нь  ийм бодолтой байсан. Орос Улсад хандах хандлага сүүлийн үед их өөрчлөгдсөн юм. Одоохондоо гадаадынхан түүний давтагдашгүй чанар юунд оршиж байна вэ гэдгийг төдийлөн ойлгоогүй байна – гэж улс төрч Алексей Чадаев тэмдэглэсэн юм. Орос улсын нэр хүндийг доош нь хийх гэсэн дайн аажмаар ард үлдэж байна. Асуудлын гол юунд байна вэ гэвэл биднийг дандаа, нийслэл нь тосгоноосоо бараг ялгагдах юмгүй маш жижигхэн орнуудтай харьцуулж байдагт байгаа юм. Гэтэл манайд европын нийслэлүүдтэй дүйцэхүйц Москва, Петербург гээд байна, Сибирьт бол Тувагийн БНУ байна. Энд хүмүүс нүүдэлчний хэв маягаар амьдардаг. Нарийн рейтинг мөрдөхөд бид дэндүү олон янз. Нөгөөтэйгүүр, GlobeScan-ний шинжээчдийн үзэж буйгаар Орос Улс нь өнгөрсөн жил бүх эерэг энергээ харуулж чадсан аж.  Оросын имижд эдийн засгийн уур амьсгал, зах зээлийн болон гадаад улс-төрийн идэвхжилт нөлөөлсөн гэж Алексей Чадаев хэлж байна. Өнөөдөр Орос Улсыг халаасандаа цөмийн салаавч гарган  хариугаа авахаар хүлээж суугаа ЗХУ-ын өв залгамжлагч мэтээр дэлхий хүлээж авахгүй нь тодорхой. Өнөөдөр биднийг улс-төр, бизнесийн тавцан дээр түншүүдийн нэгэн адил тэгш эрхтэй хүлээж авдаг. Мэдээж хэрэг үүнд СДЗ чухал үүрэг гүйцэтгэсэн байгаа. Цаашид манай улсын хөрөнгийн чадавхийн үнэлгээнд болон ажил хэрэгч уур амсьгалд зайлшгүй  өөрчлөлтүүд гарна, ингэснээр манай орон бусад дэлхийн хамтын нийгэмлэгүүдэдтэй илүү нээлттэй хамтран ажиллах юм. GlobeScan-ний төлөөлөгчид мэдэгдээ, Орос улс нь дэлхийн тэргүүлэх орнуудын нэг болж байна гэж. Тэгээд тэр өөрийн рейтингээ нилээд сайжруулах чадвартай гэсэн. Үүний тулд эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлэн олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, ард түмнийхээ амьдралын түвшинг дээшлүүлэх шаардлагатай аж. GlobeScan-ний шинжээчдийн үзэж буйгаар үүнийг давах чадавхи Орос улсад байгаа юм.