ОУ, АНУ үл итгэгчдийн таамагыг тас цохиж «дахин ачаалалыг»  амжилттай үргэлжлүүлж чадлаа. АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байденыг ОУ-д айлчлах үеэр ийм мэдэгдлүүд нэг бус удаа сонсогдож байлаа. Афганистаны байдлыг тогтворжуулах талаархи хамтын ажиллагаа, ОУ, НАТО-гийн хүчээр ПДХ европын хамтарсан системийг байгуулах тухай, ОУ-ыг ДХБ-д элсүүлэх талаар ярьсан  эсэхийг мэдэхгүй юм. ДХБ-ийн сэдэв нь жинхэнэ эдийн засгийн хүрээнээс гарч улс төрийн сонирхолтой болж байна гэдгийг Жозеф Байдан хүлээн зөвшөөрсөн байна. ДХБ-д элсэхийн тулд ОУ 17 жил хэлэлцээр хийж байна. Бүх саад тотгорыг арилгасан. Үлдээд байгаа бүдрүүлэх чулууны нэг бол Жекссон-венекийн залруулалт юм. Энэ гайтай залруулалт л тус улсыг ДХБ-д элсэх явцыг саатуулж, ОУ, АНУ-ын худалдааны харилцааг хүндрүүлж байна. Америкийн Конгрессийн 1974 онд баталсан энэ залруулалт нь ЗХУ-д цагаачлах эрх чөлөө байхгүй байна гэдгээр шалтаглаж худалдаанд хязгаарлалт тавьсан билээ. ЗХУ аль хэдийнээ алга болсон боловч конгресс албан ёсоор залруулалтыг өөрчлөөгүй байна, гэхдээ 1989 оноос жил бүр түүний үйл ажиллагааг сунгасаар байна. Иймэрхүү шийдвэрлэгдээгүй асуудлаас болж хоёр орны эдийн засгийн харилцаа улс төрийнхөөс хоцорч байна гэж Д.Медведев, Жозеф Байдентай уулзахдаа мэдэгдээд: «ОУ, ДХБ-ийн гишүүн бус байгаа нь энэ бүхэнд саад болж байна. Энэ байгууллагад элсэх үйл ажиллагаа энэ онд дуусна гэдэгт найдаж байна. Тэр тусмаа АНУ-ын онцгой дэмжлэгтэйгээр шүү дээ. Бидэнд даруй түргэн хөгжүүлэх ёстой эдийн засгийн томоохон төслүүд байсаар байна. Таныг Сколковод очсон явдалд би маш баяртай байна. Өндөр технологийн хүрээнд хорших болон шинэ төрлийн бизнесийг бий болгоход энэ нь сайхан жишээ болж байгаа бөгөөд манай хоёр орны эдийн засаг хямралаас гарч байгаа энэ үед маш чухал юм» гэж тэр хэллээ. Жексон-Веникийн залруулалтыг өөрчлөхийг бид шийдвэртэй дэмжиж байна гэж АНУ-ын дэд ерөнхийлөгч, ОУ-ын ерөнхийлөгчтэй уулзахдаа мэдэгдлээ. «ДХБ-д нэгдэх ОУ-ын хүчин чармайлтыг бусад улсуудтай хамтран дэмжих болно». ОУ, АНУ-ын харилцааны хөгжлийн нэг чухал алхам бол хоёр орны хооронд визгүй зорчих явдалд аажмаар шилжих явдал юм. «Хэдэн өдрийн өмнө Вашингтон руу ерөнхийлөгч Барак Обамад явуулсан ерөнхийлөгч Д.Медведевийн илгээлтэд ОУ, АНУ-ын хооронд визгүй зорчих явдалд аажмаар шилжих саналыг өгүүлсөн байлаа» гэж ОУ-ын ерөнхийлөгчийн олон улсын асуудал хариуцсан туслах Сергей Приходько мэдэгдсэн юм. Ерөнхий сайд Владимир Путин, дэд ерөнхийлөгч Байдентай уулзахдаа энэ саналыг танилцууллаа: «Хэрвээ ОУ, АНУ хоёр ЕХ-ноос өмнө визгүй зорчих горимд шилжих юм бол энэ нь орос, америкийн харилцаанд түүхэн алхам болохсон билээ. Ингэснээр ОУ, АНУ хоёрын хоорондох улиг болсон зүйлүүдийг тас цохих болно. Манай өнгөрсөн үеийн түүхийн учир холбогдолтой хуудсыг эргүүлж бүхнийг шинээр эхлэж болох байна» гэж тэр хэллээ. «Үнэхээр сайхан санал байна» гэж Байден товчхон хариуллаа. Харин ийм сэдэв яригдана гэдэг ОУ, АНУ хоёр ЗХУ-ын үеэс үлдсэн улирч баларсан, улиг болсон зүйлүүдээс татгалзахад бэлэн байгааг харуулж байна. Айлчлалын үеэр ПДХ асуудал яригдлаа. ПДХ европын хамтарсан систем байгуулах саналыг дэмжиж байна гэж АНУ-ын дэд ерөнхийлөгч мэдэгдлээ. «Пуужинт цөмийн зэвсэг болон пуужинт цөмийн технолог дэлгэрэх аюул улам нэмэгдэж байгаа үед ямар нэг байдлаар үүнийг эсэргүүцэх шаардлага урган гарч байна» гэж АНУ, Канадын хүрээлэнгийн орлогч захирал Виктор Кременюк ярьж байна: «Эцсийн эцэст манай хоёр улс энэ асуудлаар маргаж сөргүү байдлаар харахаа болилоо. Харин ч эсрэгээр нь зарчмын хувьд хамгаалалтын хамтарсан систем нь хамгийн сайн шийдвэр гэдэгтэй санал нэг байна. Энэ бол том амжилт юм. Харин шинэ систем маань ямар байх вэ гэдэг асуудал тулгарч байна. Олон янзын хувилбар байна. Энэ нь хамтарсан хөтөлбөр, секторын хариуцлага байж болох юм» гэж тэр хэллээ. ОУ, АНУ-ын «дахин ачаалал» үргэлжилсээр байна. «Улс орнууд харилцан итгэлцэлгүй байдлыг даван тууллаа, 21-р зуунд урьдын алдаагаа давтах шалтгаан алга» гэж оросын оюутнууд, бизнесменүүдтэй уулзахдаа Жозеф Байдан мэдэгдлээ. Одоо бид АНУ-д сайн зүйл ОУ-д сайн, ОУ-д сайн зүйл АНУ-д сайн гэсэн зарчмаар амьдарч эхлэх хэрэгтэй байна.