Энэ жилийн 2-р сард болсон хөгжмийн Грэмми шагналыг гардуулах ёслол «дэлхийн дуурийн өндөлөгт оросын шинэ одыг» гаргаж ирснээрээ онцлог боллоо. Орчин үеийн финийн хөгжмийн зохиолч Кайя Саариахогийн «Алс холын хайр сэтгэл» дуурийн гол дүрд дуулсан 32 настай Екатерина Лёхинаг яг ингэж нэрлэж байна: «Энэтхэгт концерт тоглохоор явах замдаа Дубаин онгоцны буудал дээр онгоц сольж суухдаа ялалтынхаа тухай сонссон гэж дуучин маань ярьж байна. Эхлээд өрөөсөө итгээгүй. Тоглож байгаа юмуу эсвэл ямар нэг алдаа болсон байх гэж бодож байсан». Хөгжмийн зохиолч болон америкийн нэрт удирдаач Кент Нагано нартай студид гурав хоног ажилласан маань ялалт авчирсан нь тодорхой болсон байлаа.Францийн дундад зууны үеийн дуучинд хийсвэрээр дурласан хатан хааны дүрд цэвэр тунгалаг сопрано хоолойтой Екатерина л үнэхээр тохирч байлаа. Дуурийнхаа гол дүрийг хөгжмийн зохиолч Кайя Саариахо хэдэн жил эрсэн нь талаар болсонгүй. «Алс холын хайр сэтгэл» дуурийн бүх хөгжим болон найрал дуучид, найрал хөгжим, гоцлол дуучид 2006 онд бүгд бэлэн болсон байсан юм. Харин ганцхан гол дүрийн дуучин л бэлэн бус байлаа. Ингээд 2007 он гарлаа, испанийн нэрт дуучин Пласидо Доминго өөрийн «Опералия» уралдааныг явуулсан бөгөөд тэнд Екатерина Лёхина оролцохоор ирсэн байна. Тэр үед тэрээр Москвагийн найрал дууны урлагын академийн аспирант байжээ. Оросын залуу дуучин уралдааны шат болгоныг амжилттай давлаа. Уралдааны төгсгөлийн шатанд Доминго өөрөө найрал хөгжмийг удирдаж байлаа, гэнэт урьдчилан харахын аргагүй юм тохиолдлоо, маэстро найрал хөгжимчидэд удиртгал хөгжмийг дохихоо мартсан байлаа. Лёхина нам гүмд Лакмэгийн хонхчидтой дуулдаг алдарт ариг дуулж дуусгасан байна. Ингээд тэр ялагч болсон билээ. «Би таныг сонсоод бүр алмайрч гүйцэжээ, та намайг ойлгож байна уу. Тэгээд найрал хөгжимчиддөө  удиртгал хөгжмөө дохихоо мартсан байна» гэж шагнал гардуулж байхдаа Пласидо Доминго түүнд хандаж хэлээд: «Опералия-2007», «Грэмми-2011» шагналууд Екатерина Лёхинагийн уран бүтээлийн гол амжилтууд болоод байна: Энэ хоёр шагнал бол миний хувьд хоёулаа маш чухал бөгөөд маш үнэтэй юм. Харин «Опералия» уралдааны тэргүүн шагналыг хүртэж байхдаа би уран бүтээлийнхээ замыг дөнгөж эхлэж байсан шүү дээ. Энэ уралдааны шүүгчдийн бүрэлдхүүнд дэлхийн томоохон театруудын захиралууд ордог учраас миний бүх итгэл найдвар, хүсэл мөрөөдөл энэ уралдаантай холбоотой байсан билээ. Уралдаанд оролцогчид болон дуучид шууд л гэрээ байгаалах боломжтой байсан юм. «Алс холын хайр сэтгэл» дуурийн бичлэгт оролцох урилгыг би энэ уралдааны дараа хүлээж авсан юм. Үнэхээр энэ бичлэг л миний хувьд санамсаргүйгээр энэ өндөр нэр хүндтэй Грэмми шагналд намайг дэвшүүлсэн юм. Энэ бичлэг урьд нь Францийн «Алтан диапазон» нэр хүндтэй шагналыг хүртэж байсан гэдгийг нэмж хэлмээр байна гэж тэр ярилаа. Франц улсад 2012 онд энэ дууриар кино бүтээнэ. Бүх зүйлийг  баталаад байна. Энэ нь жүжгийн зураг авалт биш кино-дуурь байх болно. Харин одоо Екатерина Лёхина бусад эрэлт хэрэгцээтэй дуурийн дуучдын нэгэн адил «чемоданан дээрээ» амьдарч байна. Моцартын Шөнийн хатан хааны дүрд тоглож анх удаа тайзан дээр нь гарсан Венийн театр болон Парис, Мумбай, Монте-Карло, Тель-Авив, Лондоны театруудад тоглосоор байна. Ижил мөрний Самара хот дахь төрсөн гэртээ дуучин маань жилд хоёрхон долоо хоног л байдаг байна. Дуурийн одын «Оросын дебют» тун удахгүй гэдэгт Екатерина Лёхина итгэлтэй байна. Энэ намар москвагийн Их театрын түүхэн байшин сэргээн засварлалтынхаа дараа нээгдэх болно. Дуучин маань энэ тайзан дээр өөрийн хайртай Шөнийн хатан хааныхаа дүрд тоглоно  гэж тооцож байна.