Янз бүрийн түвшингийн сонгууль Холбооны улсын 74 субъектэд болж байна. Сонгуулийн бүх хэсгүүд цагтаа нээгдсэн гэж СЕХ-ны орлогч дарга Леонид Ивлев мэдэгдлээ. СЕХ-ны мэдээгээр сонгогчдын жагсаалтад 24 сая хүн байна. Тэд 20 мянган депутат болон орон нутгийн тэргүүнүүдийг сонгох ёстой. Оросын 12 бүсэд нутгийн хууль тогтоох байгууллагыг, засаг захиргааны 10 төвд хотын парламентийг сонгох ёстой. Алан хядах ажиллагаа, зэвсэгт халдлага нүүрэлсэн Дагестан улсад сонгууль аюулгүй байдлын өндөржүүлсэн бэлэн байдалд явагдаж байна.