Магадлал 70%-тай гэж үндэсний цаг уурын удирдах газрын шинжээчид үзэж байна. Тэдний мэдээлж байгаагаар сүүлийн 2 хоногт Япон улсыг донсолгож байгаа газар хөдлөлтийн голомт нь Хонсю арлын зүүн хойд эргээс зүүн тийш Номхон далайд 500 км-ын урттай 200 км-ын өргөнтэй бүсэд байна. Сүүлийн 2 хоногт Японд 7 баалын хүчтэй 300 гаруй газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Тус улсад ажиглалт хийсэн түүхэнд 3-р сарын 11-нд болсон 9 баалын газар хөдлөлт хамгийн хүчтэй нь гэж цаг уур судлах агентлаг мэдээлсэн байна.