ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев Япон улсад сүйрлийн газар хөдлөлт болсонд гүн эмгэнэл илэрхийлээд хөрш улсад тусламж үзүүлэхийг засгийн газартаа даалгалаа. Ерөнхийлөгч энэ тухайгаа Твиттер дэх өөрийн хуудсандаа бичсэн байна. Ерөнхий сайд В.Путин өөрийн зүгээс Японд Сахалинаас нийлүүлж байгаа шингэрүүлсэн хийн хэмжээг нэмэгдүүлэхийг даалгасан байна. Тэрээр дэд ерөнхий сайд Игорь Сечинтэй уулзахдаа ийнхүү мэдэгдсэн байна. Түлшний нийлүүлэлтээ нэмэгдүүлэхийг Токио, Москвагаас гуйжээ. “Одоогийн байдлаар Япон улсад 150 мянган тонн шингэрүүлсэн хийг хурдан нийлүүлэх боломж байна, мөн нүүрсний нийлүүлэлтийг нэмэгдүүлж байна” гэж дэд ерөнхий сайд Сечин хэллээ. Арал болон эх газрыг холбосон усан доогуурхи кабелиар нэмэлт цахилгаан дамжуулах боломж байна. Газар хөдлөлтийн дараа хөргөгч систем эвдэрснээс болж “Фукусима-1” АЦС ажиллахгүй байна. Үүнээс болж Япон улсад цахилгааны хомсдол үүссэн байна.