Сүйрлийн газар хөдлөлт, хэд хэдэн аюулт давалгааны дараа Япон улсын байдал хүнд байна. Шинэ газар доорхи түлхэлт тус улсыг түгшүүртэй байдалд байлгаж байна. Японы нийслэлийн ойролцоо 3-р сарын 13-нд болсон 6,4 баалын хүчтэй газар хөдлөлтийн үеэр аюулт давалгаа болох түгшүүр зарласан байна. Японы засгийн газрын шийдвэрээр хэлмэгдэгсэдэд туслуулахаар 100 мянган цэргийн албан хаагчийг дайчлаад байна. Осолын шуурхай арга хэмжээ авсны дүнд Фукусима муж дахь 2 АЦС-ийн радиацийн хэмжээ буурч эхэлсэн гэж Японы засгийн газрын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Юкио Эдано мэдэгдсэн байна. Түүний хэлснээр хөргөх системд доголдол гарсны улмаас дэлбэрэлт болсон “Фукусима-1” АЦС-д 3-р сарын 13-нд радио идэвхт уурыг зайлуулах ажил хийгдсэн байна. “Фукусима-1” АЦС-ын 3-р реакторт түлшийг хайлуулж болзошгүй гэж засгийн газар анхааруулж байна. Түлш хайлуулахад плутонын хольц ашигладаг бөгөөд хэрвээ осол болох юм бол маш хэцүү асуудал тулгарах болно. Тус бүсэд нутгийн оршин суугчидад зориулж эмнэлэгийн хүлээн авах тусгай цэгүүдийг байгуулж байна. Хорь гаруй хүн туяанд цохиулаад байна. “Фукусима-1” АЦС-д гарсан осол олон улсын 8 баалын үнэлэлтээс 4 баалаар үнэлэгдэж байна гэж МАГАТЭ мэдэгдлээ. Япон улсын зүүн хойд нутагт болсон хэд хэдэн газар хөдлөлт, аюулт давалгаанаас болж 2000 хүн амь насаа алдсан буюу ор сураггүй алга болсон байна. Байгалын сүйрэлд хэлмэгдсэн оросуудын тухай мэдээ одоохондоо ирээгүй байна.