Британын Таймс сонин шинжлэх ухааны хүрээн дэх  хамгийн нэр хүндтэй дээд сургуулиудын рейтингийг хэвлэлээ. Энэ санал асуулгад 13 мянган эрдэмтэд оролцсон байна. Аль нэгэн дээд сургуулийн нөөц бололцоо, судалгааны үйл ажиллагааны амжилт, боловсролын  чанар зэргийг тэд мэргэшлийн зүгээс үнэлэж дүгнэх ёстой байсан юм. Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургууль өөрийн түүхэндээ анх удаа сайчуудын эгнээнд орж, 300 сургуулиас 33-р байранд орсон байна. Өнгөрсөн жил Москвагийн улсын их сургууль 255 жилийн ойгоо тэмдэглэсэн билээ. Хатан хаан Елизаветагийн тусгай зарлигаар 18-р зууны дундуур оросын анхны Их сургуулийг үндэслэн байгуулсан юм. Орос улсын хойд нутагт тариачны гэр бүлд төрсөн боловч тайжийн зэрэгт хүртэл алба хааж, сурч боловсорч профессор цол хүртсэн Михаил Васильевич Ломоносов энэ их сургуулийн зохион байгуулалтын төлөвлөгөөг бэлтгэсэн юм. Эхлээд тус их сургууль нь Москва хотын төвд том биш байшинд байрлаж гурван тэнхимд оюутан элсүүлж байлаа. Харин одоо МУИС дэлхийн томоохон их сургуулиудын нэг болоод байна. Тус их сургуулийн бүрэлдхүүнд сургалтын байрнаас гадна шинжлэх ухааны номын сан, 4 музей, ботаникийн хүрээлэн, хэвлэлийн газар, одон орон судлах төв мөн авьяаслаг хүүхдүүдэд зориулсан интернат сургууль багтаж байна. Өнөөдөр МУИС 39 тэнхимтэй. Эдгээрийн зарим нь их сургуулиасаа арай дүү, зарим нь дэлхийн болон шинжлэх ухааны хүрдан хөгжлийн шаардалгын дагуу дөнгөж саяхан байгуулагдсан юм. Гадаадынханд тус их сургууль онцгой анхаарал хандуулдаг юм. Одоо МУИС-д 40 мянган орос оюутнуудаас гадна дэлхийн 150 орноос ирсэн 2000 гаруй оюутнууд суралцаж байгаа бөгөөд манай сургуулийн 5 салбар гадаадад ажиллаж байна гэж МУИС-ын сэтгүүлчийн тэнхимийн хүндэт ерөнхийлөгч Ян Засурский  манай радиод ярилцлага өгөхдөө мэдэгдээд: «Бусад орнуудад мэргэжилтнүүд болон боловсон хүчин бэлтгэхэд нь туслана гэдэг бидний хувьд манай боловсролыг хөгжүүлэх чухал хүчин зүйл ба сайхан боломж юм. Гадаадын оюутнуудтай  хийх ажлыг сайжруулахын тулд бид бүхнийг хийж байна. Тэдэнд зориулж бид сургалтын процессоо өөрчлөж, эрдэм шинжилгээний ажил хийж байна. Энэ нь манай боловсролын нэр хүндийг дээшлүүлэх чухал хүчин зүйл болсон юм. Янз бүрийн орнуудтай бид тусгай хэлэлцээр байгуулсаар байна. Манай сургуульд суралцахаар хүүчин ЗХУ-ын БН улсууд болон Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг олон орнуудаас суралцахаар ирсээр байна. Тэд манайд маш сайн боловсрол эзэмшиж байна» гэж Ян Засурский ярилаа. МУИС-ийн оюутнууд дэлхийн үндсэн хэлүүдийг сурах боломжтой. 1991 оноос манай сургуулийн дэргэд Францийн их сургуулийн коллеж, Германын шинжлэх ухаан соёлын хүрээлэн, Орос-америкийн их сургууль ажиллаж байна. Манай их сургууль гадаадын маш олон их дээд сургуулиудтай холбоотой ажилладаг бөгөөд жил бүр 2000 орос оюутнууд мэргэжил дээшлүүлэхээр Европ, Ази, АНУ руу явж байна. МУИС-ийн дипломыг зөвхөн оросын ч биш барууны ажил олгогчид өндөр үнэлдэг юм. МУИС-ийн 11 төгсөгч нобелийн шагналтнууд болсон билээ. Өнөөдөр байгалын шинжлэх ухааны тэнхимийг төгсөгчид эрэлт хэрэгцээ ихтэй байна.