Хэрвээ нефть нэг баррель нь 150 доллар болбол  дэлхийн эдийн засагт үйлдвэрлэлийн уналт үүснэ гэж америкийн хөрөнгө оруулалтын Мэррилл Ланч банкны шинжээчид анхаарууллаа. Ливи улсад нефтийн агуулахууд шатаж байна гэсэн мэдээ гал дээр тос нэмлээ. «Хэрвээ нэг баррель нефтийн үнэ түүхэн дээд хэмжээ 150 доллар хүрч энэ хэмжээн дээр удаан байх юм бол дэлхийн үйлдвэрлэлийн уналт зайлшгүй эрсдэл болно» гэсэн Мэррилл Ланчийн үг аймшигтай сонсогдож байна. Зарим нэг шинжээчид энэ таамаглалтай санал нэг байна. Тэдний тооцоолсноор нэг баррелийн үнэ дундажаар 10 доллар болох нь дэлхийн эдийн засгийн жилийн өсөлтийн 0,5%-ийг хорогдуулдаг гэж тэд тооцсон байна. ОУ дахь Доиче Банкны ерөнхий эдийн засагч Ярослав Лисоволик ярихдаа: «Одоо эрсдэл үнэхээр их байна. Нефтийн өндөр үнэ инфляц өсөх эрсдэлийг их гэдэг. Инфляц өндөр болох нь үйлдвэрийн ашиг, хэрэглэгчийн итгэл, хөрөнгө оруулалтад муугаар нөлөөлдөг юм. Энэ бүхэн нь эдийн засгийн өсөлтөд асар муугаар нөлөөлнө. Энэ байдлаас болж олон банкууд нефтийн үнийн талаархи таамгаа өсгөж, эдийн засгийн өсөлтийн талаархи таамгаа нэгэн зэрэг бууруулдаг юм» гэлээ. Шинжээчид иймэрхүү таамгаар дэлхий дахиныг нэг бус удаа айлган сурдуулж байгаа юм. Нефтийн үнийн өсөлтийн цаана дамын наймаачид байгаа гэдгийг мартаж болохгүй, тэд л 2008 онд нөхцөл байдлыг жинхэнэ сүйрэлд хүргэсэн шүү дээ гэж Оросын нефть, хийн аж үйлдвэрийн холбооны ерөнхийлөгч Геннадий Шмаль манай радиод ярилцлага өгөхдөө тэмдэглээд: «Нефтийн зах зээл дээр асар олон дамын наймаачид орж ирсэн 2008 оныг санацгаая. Тэд нефтийн үнийг огцом нэмсэн шүү дээ. Үүний үр дүнд нефтийн бөмбөлөг тэсэрч нефтийн үнэ огцом унасан. Энэ үнийн уналт л дэлхийн эдийн засгийн өсөлтөд хангалттай нөлөөлсөн. Харин өнөөдөр олборлолтыг нэмэгдүүлж чадах хангалттай тооны улсууд байна» гэж тэр хэллээ. Саяхан Саудын Арав улс өөрийн нефтийн олборлолтыг нэмэгдүүлж, ливийн нефтийн дутагдалыг нөхнө гэж амаллаа. Энэ хаант улс үйлдвэрлэлээ бараг 7%-иар аль хэдийнээ нэмэгдүүлсэн байна. Энэ квотын дунд ОПЕК олборлолтоо их ч үгүй бага ч үгүй 1 сая баррелиар нэмэгдүүлсэн байна. Ливи улсын нефтийн хэмжээ яг ийм хэмжээгээр хорогдсон юм. Энэ хэмжээ бол Саудын Аравын хувьд хязгаар биш тус улс нэг хоногийн олборлолтоо 3,5 сая баррель хүртэл нэмэгдүүлэх хүчин чадалтай юм. Нефтийн энэ сэтэрхийг нөхөхөд өөрийн хувь нэмрээ оруулахад Нигер, Кувейт, Аравын эмируудын нэгдсэн улс зэрэг улсууд бэлэн байна. Эдгээр мэдэгдлүүдийн үр дүнд зах зээл бага зэрэг тайвширлаа. Ирээдүйд нөхцөл байдлыг ингэж хурцатгахгүй байвал дэлхий дахинд бүх үнийн тохиромжтой байдал үүснэ гэж Геннадий Шмаль үзэж байна: «Зарчмын хувьд зохих хугацааны дараа хэрэглэгчид болон олборлогчид тааламжтай үнэд хүрч л таарна. Нэг талаас өндөр үнэ үйлдвэрлэгчид ашигтай. Нөгөө талаас нефтийн өндөр үнэ хэрэглээг  унагана гэдгийг мартаж болохгүй. Ийм учраас үнэтэй холбоотой нөхцөл байдлыг сайтар ажиглаж үнийг ухаалаг хэмжээнд байлгахыг оролдох хэрэгтэй. Энэ ухаалаг хэмжээ бол 80-85 доллар юм. Энэ үнэ ОУ-ын хувьд ч тааламжтай үнэ юм» гэлээ. Мэдээж хэрэг таамаглалыг сонсох хэрэгтэй, гэхдээ сур бадруулах хэрэггүй юм. Учир нь нефтийн хэмжээг нэмэгдүүлэхэд маш амархан тэгвэл зах зээлд хомсдол үүсэхгүй. Үнийн хувьд гэвэл одоогийн үнийн өсөлт оны сүүлчээр дахин үзэгдэж баррель нь 100 доллар болж магадгүй гэж шинжээчид үзэж байна.