8-р сарын 15-ны өдрөөс өмнө Засгийн газар Оросын эрчим хүчний шинэчлэлийн цогцолбор төлөвлөгөөг бэлэн болгоно. Ийм үүргийг Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев Хакассид хийсэн Төрийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хуралдаан дээр өгсөн юм. Шинэчлэлийг эцэслэх нь хүнд хэцүүг даван туулж яваа салбарт түүний үр ашгийг дээшлүүлэн, хэрэглэгчдийн тарифын өсөлтийг зогсоох боломжтой аж. Төрийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хуралдаан Саяно-Шушенскийн УЦС дээр буюу билэг дэмбэрэлтэй газар болсон нь учиртай. Зөвлөлт засгийн үед тус усан цахилгаан станц нь эх орны эрчим хүчний цогцолборын бахархал байв. 2009 онд УЦС-д техногенны маш том осол гарсан юм. Өнөөдөр улс орны тэргүүлэх энэ объектыг хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан идэвхитэй сэргээн засварлах ажил явагдаж байна. Цахилгаан эрчим хүчний бүтцийн өөрчлөлтүүд хэт сунжирч байна, тиймээс энэ ажлыг дуусгах нь зүйтэй гэж Дмитрий Медведев  шаардсан юм. Онцгой анхаарлаа эрчим хүч хэмнэх технологи  болон сэргээгдэх  энергийн эх үүсвэрт хандуулсан байх ёстой. Дэд бүтцийн эрс шинэчлэл шаардагаж байгаа нь өрсөлдөх уур амьсгалыг болон хэрэглэгчдийг оролцуулан үнийн тунгалаг системийг бий болгоход чиглэгдэж байна. Өнөөдөр тэд ийм боломжоос ангид байгаа бөгөөд ямарч үндэслэлгүй тарифаар төлөхөөс өөр арга тэдэнд үгүй. Ерөнхийдөө ерөнхийлөгч салбарын ажлыг нэг их сайнд тооцсонгүй. Оросын хувьд гэх юм бол бусаад томоохон орны нэгэн адил  найдвартай эрчим хүчээр хангах нь улс орны эдийн засгийн тогтвортой хөгжлийн үндэс юм.  Ингэхлээр зэрэг манай хүмүүсийн амьдралын чанарын үндэс суурь нь болсон улс орны болон нийгмийн аюулгүй байдлыг хангах явдал юм. Хурцаар тавигдаж байгаа асуудлуудын нэг нь хуучирсан дэд бүтцийн асуудал яах аргагүй мөн. Тоног төхөөрөмжинд дотор тавигдаж буй асуудлууд дотор 40 % нь хуучирч элэгдсэн байна. Сүлжээний цогцолборт 50 гаруй хувь. Тоног төхөөрөмжийн элэгдэл нь нилээд хэдэн томоохон ослын  шалтгаан  болж байлаа. Сүүлийн 20 жилд үр ашиг бараг өссөнгүй. Энэ бол маш их түгшүүртэй үзүүлэлт юм. Энэ нь юуг хэлж байна вэ гэвэл бусад салбаруудад байдал шал өөр байгаа юм. Төрийн тэргүүний үзэж байгаагаар, өнөөдөр гол асуудал бол эрчим хүчний шинэчлэлийг хэрэглэгчийн үүднээс дахин бодож үзэх. Тус салбар нь зөвхөн эдийн засгийн төдийгүй нийгмийн чухал ач холбогдолтой юм. Тарифын үнийн өсөлт нь жижиг, дунд бизнес төдийгүй жирийн хүний халаасыг хоосолж байна. “ Энэ бол манай хэдэн сая иргэдийн маань амин чухал асуудал, энэ тэдний номер нэг асуудал” – гээд ерөнхийлөгч нөхцөл байдлыг эвдэхийг шаардав. Аж үйлдвэрийн хувьд гэвэл шинээр байгуулагдаж байгаа үйлдвэр аж ахуй нь байгаа сүлжээнүүдэд эс  нэгдэн,  өөрийн эрчим хүчний үйлдвэртэй болохыг илүүд үздэг. Үүнтэй холбогдуулан хэлэхэд мэргэжилтнүүд Оросын цахилгаан эрчим хүчний үнийг одоо болтол хамгийн бага хэвээр байна гэдгийг хүлээн зөвшөөрдөг юм. Гэхдээ тэдний байнгын өсөлт нь ойрын үед гэхэд Орос Улсыг дэлхийд эрчим хүчний үнээрээ лидер болгож магадгүй юм. Харин ийм лидэрчлэл манай улсад хэрэгтэй юу үгүй юу? Байнгын үнийн өсөлт – эдийн засгийн өсөлтөд бодитой занал хийж байна. Эдгээр асуудлуудын зэрэгцээ хөрөнгө оруулалт болон эрчим хүчний шинэ чадалууд өсч байна. Салбарын чухал асуудлын нэг саяхны эрчим хүчний объектууд дээр гарсан онцгой байдалтай холбоотой техникийн болон терроризмын эсрэг аюулгүй байдлыг нэмэгдүүлэх явдал юм. Эцэст нь хэлэхэд : салбар нь үйлдвэрүүдээ шинэчлэх  болон техникийн шинэтгэлийг нэвтрүүлэн, хөрөнгө оруулалтын томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, орчин үеийн зах зээлийн механизмыг бий болгохын зэрэгцээ экологийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Энэ бол эрх баригчид болон бизнесменүүд ойрын жилүүдэд хийх ёстой зүйл гэж үзэж байна.