Японы түүхэнд гарсан хамгийн хүчтэй, хамгийн их сүйрэл дагуулсан газар хөдлөлт нь сарны байрлал болон нарны гариг дээр болж байгаа процессаас үүдэлтэй аж. Ийм тайлбарыг “Оросын дуу хоолойд” Оросын ШУА-ийн Газар зүйн хүрээлэнгийн орлогч захирал Аркадийн Тишков өгч байна. 3-р сарын 11-нд Японы зүүн-хойд хэсэгт болон төвийн районы их хэмжээний газар нутагт 8,8 баллтай газар хөдлөлт болсон билээ. Түүний голомт Номхон далайн гүнд 10 км дор японы гол арал – Хонсюгаас баруун хойд хэсэгт болжээ. 10 метрийн өндөртэй аюулт цунами давалгаа нь эргээр юу тааралдсанаа хаман явж, дараа нь  дахин  давтагдав. Хэдэн зуун хүн амиа алдаж, нилээд хэдэн хотууд асар их сүйрэл үзэж, тээвэр  холбоо үгүй болжээ. Ийм аймшигтай сүйрлийг Сар, Нарнаас болсон гэж ШУА-ийн Газар зүйн хүрээлэнгийн орлогч захирал Аркадийн Тишков таамаглаж байна. Дэлхийн газар хөдлөлтийн идэвхжилт нь нарны идэвхижилттэй нарийн нягт холбоотой гэсэн тийм онол байдаг л даа. Юуны өмнө Нар нь манай гаригийн идэвхижилтэнд нөлөөлөх протоны урсгалыг хаядаг байна. Хоёрдугаарт, яг одоо Сар нь  дэлхийтэй харьцангуй ойр байрлалтай байна. Энэ нь Наранд нөлөөтэй байгаад зогсохгуй магадгүй далайн идэвхижилтэд: ус татрах, ус ихсэх үед нөлөөлж болох юм. Номхон далайн усны масс нь ердийн стандартын хэмжээнд маш их усны  тогтонги байдалтай байснаа өөрчлөлтөд орж Номхон далайн галын гинжэн холбоог “галын бүсийг” үүсгэх аж. Эрдэмтний ярьж байгаагаар бол Сар дэлхийгээс 350 мянган  км зайд оршидог аж. Энэ нь арваад жилийн хугацаанд түүний тойрог замтай нилээд ойр цэг юм. Мэдээж хэрэг ойрын хөршийн масс нь Дэлхийн чулуун мандалд нөлөөтэй: Ингэхдээ Нар нь сүүлийн хэлэн жилүүдэд идэвхижилтийнхээ дээд цэг дээр ирээд байгаа. Хэдэн өдрийн өмнө ээлжит дэлбэрэлтээс болж газар дээр шороон шуурга болсон. Үүний нөлөөг манай гариг дээр бүгд мэдэрсэн – гэж мэргэжилтэн тэмдэглэж байна. Эдгээр байгалийн үзэгдлүүдийн хоорондын холбоог тэр бүр эрэмбэ дараалалтай тогтоогоогүй байна. Гэхдээ түүнийг судлаж байгаа. Газар хөдлөлтийн давтамж болон нарны идэвхжилт хоорондоо давхцадаг байна. Ойрын үед буюу  2011-15 онуудад  галт уулын болон газар хөдлөлтийн өндөр идэвхжилттэй байна гэв. Шинэ газар хөдлөлт зөвхөн Японд занал хийлж байгаа юм биш. Цохилтонд орос улсын нутаг дэвсгэр – Сахалин, Камчатка болон Курилын цуваа арлууд байна. Анхны цунамийн давалгаа  алс-дорнодын бүс нутгуудад хүчээ сулруулан хүрч очсон юм. Эрэг дагуух районуудад усны түвшин 2 метр нэмэгдсэнийг тэмдэглэжээ. Энэ нь ямар нэгэн хохирол авчраагүй юм. Гэлээ ч гэсэн  Аркадийн Тишковын үзэж байгаагаар  газар хөдлөх аюул энд хадгалагдсан байгаа юм байна. Оросын ОБЯ бүс нутагт мэдээ, мэдээлэл цуглуулж урьдчилсан, шуурхай ажлыг үргэлжлүүлэн хийж байна.