Оросын тамирчин Вера Звонарёва АНУ-ын Индиан-Уэллсэд зохиогдож байгаа олон улсын теннисний тэмцээний гуравдугаар шатанд шалгараад байна. Тэрээр швейцарийн Тимей Бачинскийг итгэлтэй ялжээ. Одоо оросын тамирчин  бүсгүй маань Словакийн тамирчин Доминика Цибулковатай халз үзэлцэх юм. Үүний өмнө гурав дахь шатны тэмцээнд оросын тамирчин Анастасия  Павлюченкова орж ирсэн юм.