Орос Улсын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров болон Францын ГХЯ-ны сайд Ален Жюппе нар Ливийн байдлаар болон  бослогын дараах үр дагаварын талаар утсаар санал солилцлоо. Уг яриа баасан гаригт болсон гэж оросын гадаад бодлогын яамнаас мэдээлэв. Түүнчлэн  сайд нар хоёр талын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.