“Фукусима-1” АЦС дээр гарсан дэлбэрэлт реакторт хүрээгүй – гэж Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Юкто Эдано мэдэгдэл хийв. Бямба гаригийн орон нутгийн цагаар 15:36 гарсан дэлбэрэлтийн шинж чанар одоогоор тогтоогдоогүй байна. Үүний дараа цагаан утаа бий болсон. Телевизээр АЦС-ын блокнуудын нэгний дээвэр болон сүйрсэн ханыг гаргасан аж. Дөрвөн хүн шархадсан. Тийшээ гал командын баг болон эмч нарыг явуулжээ. Станц дээр гарсан онцгой байдал нь тус улсын зүүн-хойд бүсэд  хүчтэй газар хөдлөсний улмаас гарсан гэж үзэж байгаа аж. Реакторын бүрхэвчин дор уур хурснаар даралт үүсч улмаар цацраг идэвхитэй бодис хаяжээ. Одоо: “Фукусима-1” АЦС-ын хил дээр цацраг дэвхжилт өндөржсөн тул оршин суугчдыг гэрээсээ гарахгүй, хаалга, цонхоо онгойлгохгуйн зэрэгцээ сэнсээ залгахгүй байхыг уриалжээ.