Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай АНУ болон НАТО түүний улс оронд цэргийн ажиллаагаагаа зогсоохыг уриалав. Энэ тухай бямба гаригт Асадабадад – зүүн мужийн төв Кунарт  2-р сарын 15-нд америкийн нислэгийн дайралтын үеэр нас барсан хүмүүсийн гэр бүлтэй болон омгуудын ахлагчуудтай уулзахдаа мэдэгдэл хийв. Тэр үед энгийн номхон 70 ард  болон 40 хүүхэд үрэгджээ. Пентагоны тэргүүн Роберт Гейтс ийм маягийн сөргөлдөөн дахин гаргахгуй гэж амласан аж. Гэтэл тэдгээр нь дууссангүй – хэд хоногийн өмнө Кандагар мужид америкийн цэргийнхэн Карзайгийн садны ахыг нь алан хядагчтай андууран хороожээ.