Японд газар хөдлөсний улмаас сүйрсэн “Фукусима-1”  АЦС дээр өнөөдөр дэлбэрэлт болж цагаан утаа хаялаа, үүний өмнө цөмийн түлшний хэсэг хайлж байгаа нь тогтоогджээ. Ирж байгаа мэдээнээс нилээд хэдэн хүн шархадсан байна. Телевизийн NHK компаний үзүүлсэн дүрс бичлэгт блокуудын нэгний гадна хана нурсан байсныг харуулжээ. Дэлбэрэлтийн шинж тэмдэг одоогоор  тодорхой бус байна. Энэ явдал орон нутгийн цагаар 6:00 буюу москвагийн цагаар 10:00 болжээ. Үүний өмнө реакторын  гадаргууг гэмтэхээс сэрэмжилэн агаарт цацраг идэвхтэй  уурын хэсгийг хаясан байсан юм. Дараа нь реакторын хөргөх шугам руу галын насосоор тэнгисийн усыг шахаж эхэлсэн аж.