Жамахирийн цус асгаруулалтаас аврал эрж 2-р сарын 20-оос эхлэн  ливи-тунисийн хилийг 120 мянга гаруй дүрвэгсэд даваад байна. Ийм статистикийн мэдээг баасан гаригт Тунисийн Африк Пресс дамжуулав. Нийслэл Триполи хотоос 175 км зайд орших  Рас-Ждир хилийн боомтын орчимд олон улсын байгуулагууд хүчин чармайлт тавьсаар байхад байдал хурцадмал хэвээр байна. Гэсэн хэдий ч дүрвэгсдийн тоо багасах хандлагатай байна. Өнгөрсөн нэг, хоногт ливи-тунисийн хилээр 3 мянга орчим хүн гарчээ. Жамахирийн хямралын эхэн үед тэдний тоо 12-15 мянгад хүрч байжээ. Гэхдээ  шинжээчид энэ чимээгүй байдлыг түр зуурын гэж үзэж байна. Ливид хүчирхийлэл эрчимжих  тусам  дүрвэгсдийн тоо дахин нэмэгдэх магадлалтай юм