Японд болсон газар хөдлөлт нь дэлхийн хоногийг 1,6 микросекундээр багасаж, дэлхийн өөрийнх нь тэнхлэг дунджаар 15 сантиметрээр байрнаасаа хөдөлсөн байна. Энэ тухай НАСА-гийн мэргэжилтэн Ричард Гросс мэдэгдэжээ. Японы түүхэнд хамгийн их хүчтэй газар хөдлөлт 3-р сарын  11-нд рихтерийн шатлалаар 8,9 баллтай болсон  юм. Түүний гол төв  нь Токиогоос зүүн-хойш 373 км зайд байжээ. Сүүлийн мэдээнүүдээс үзвэл гамшигт нэрвэгдэгсдийн тоо хэдэн зуу гараад байна.