Японд газар хөдлөж, цунами болсны улмаас нас барсан буюу сураггүй алга болсон хүмүүсийн тоо хоёр мянгад хүрч байгаа төдийгүй хэдэн зуун хүн шархадаж, гэмтэжээ. Тус улсын зүүн-хойд хэсэгт нийт 3 мянга 400 байшин барилга сүйдэж, 200 том гал гарч, хийн хоолой болон усны хангамжийн системд осол гарсан байна. Сая гаруй хүн ундны усгүй байна. Цунамийн улмаас Иватэ мужийн Рикудзэнтаката хот болон Мияги мужийн эрэг орчмын нилээд хэдэн тосгон  сүйрэл амсжээ. Япон даяар 460 гаруй онгоцны нислэгийг хаасан байна. Эрх баригчид 215 гаруй мянган хүнийг сүйрлийн бүсээс нүүлгэн шилжүүлээд байна. Ерөнхий сайд Наото Кано гамшигийн бүсэд ажиллаж байгаа цэргийнхний тоог нэмэгдүүлэж 50 мянга хүртэл болгохыг тушаажээ. “Фукусима-1”, “Фукусима-2” АЦС-ын орчимд байдал хүнд хэвээр байна. Японы “Фукусима-1” АЦС-ын нэгдүгээр блокийн дэргэд радий идэвхитэй бодис илэрчээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ нь реакторын голын түлш хайлсантай холбоотой юм байна. 10 км бүс доторх  нугтийн оршин суугчдыг  нүүлгэн шилжүүлж байна. Тус улсын түүхэнд хамгийн хүчтэй газар хөдлөлт 3-р сарын 11-ны өглөө болсон юм. 8,9 баллтай газар хөдлөлтийн улмаас 10 метрийн өндөртэй цунами дайрсан юм.