Өнөөдөр Японд  тус улсын түүхэнд хамгийн хүчтэй 8,9 баллын хэлбэлзэлтэй газар хөдлөлт боллоо. Сүйрэлд амь үрэгдсэн болон шархадсан хүмүүсийн тухай шинэ шинэ мэдээ байнга ирсээр байна. Ивэтэ, Фукусима, Ибараки, Тотиги, Тиба дүүргүүд  болон Токиод хамгийн их хохирол учруулаад байна. Байгалийн сүйрэл нь 10 метр  өндөр цунамийг дагуулж, улмаар замдаа таарсан юм болгоныг сүйтгэжээ.Хэдэн сая байшин гэрэл цахилгаангүй болжээ. Гамшигт нэрвэгдсэн дүүргүүдэд радио, телевиз болон  Интернет ажиллахгүй байна. Тус улсад харилцаа холбоо хүнд байдалд ороод байна. Яг энэ мөчид тус  улсад боложтой хэдхэн ХМХ –ийн нэг “Оросын дуу хоолой” байна. Гамшигийн бүсэд байгаа ойр дотны хүмүүсийнхээ хувь заяанд санаа зовж байгаа хүмүүс + 7-495-950-64-84 утсаар ярих буюу мэдээллээ үлдээн, цахим шуудангаар захидал илгээж болох юм. Бидний хаяг: letters@ruvr.ru Энэ утсаар болон хаягаар та бүхэн японы ард түмэнд сэтгэл санааны дэмжлэг үзүүлж болно.