Ерөнхийлөгч  Дмитрий Медведев Японы түүхэнд хамгийн хүчтэй газар хөдлөлтэнд нэрвэгдсэн Япон Улсад тусламж үзүүлэхээр үүрэг өгөв.  Оросын ОБ –ын сайд Сергей Шойгуд богино  хугацаанд тусламжийн тодорхой саналуудыг оруулж ирэхийг үүрэг болгов. Түүнчлэн ерөнхийлөгч цунами болзошгүй  Курилийн цуваа арлуудын хүн амын аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авахыг  шаардав.  Орос Улсад байгуулагдсан цунамийн тухай урьдчилан мэдээлэх системийн ачаар өнөөдөр 11 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Японд туслахаар олон орон  бэлэн байгаа аж. Хятадын аврах  багийнхан тус улсад болсон хүчтэй газар хөдлөлтийн үр дагаврыг арилгахад Японд очиж тусламж үзүүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. НҮБ нь олон улсын  хайгуул-шинжилгээний 30 багийг явуулахад бэлэн байна. АНУ нь тусламж үзүүлэхээр цэрэг дайчдыг илгээхэд бэлэн байгаа аж. Японд болсон газар хөдлөлтийн анхны дүн гарч байна. Газар хөдлөлт 8,9 баллтай байв.  Баасан гаригт ирсэн эхний мэдээгээр сүйрэлд  хэдэн арван хүн амь үрэгдэж, хэдэн зуун хүн шархадсан байна.  Олон тооны хүмүүс газар дор нурмаганд байна. “Оросын дуу  хоолой” радиогийн япон хэлний сайтан дээр гамшигийн газар байсан хүмүүсийн сэтгэгдэл шуурхай е-mail ээр ирсээр байна.

     -Хигасимацуяма хотын Сайтама районы Окимура Масатака  /10.04 москвагийн цагаар/ “ Өнөөдөр шөнийн 2 цаг 50 минутад Японд 7,9 баллын газар хөдлөсөн. 7 удаа хөдөлсөн бөгөөд, дараа нь Номхон далайн эргээс 10 метрийн өндөртэй цунами дайрсан. Ихэнх байшин нурсан, хохирол маш их гарах байх гэж бодож байна. Миний амьдардаг газар 6 баллын газар хөдөлсөн, одоо хирнэ дайвалзаж л байна. “

   -Тэрээр дараа нь: “ Дөнгөж сая нэг юм гэртээ ирлээ. Тээвэр унаа үгүй. Хүмүүс явган явцгааж байна. Цахилгаан эрчим хүч их хүндрэлтэй байна. Магадгүй бүгдийг хаах биз. Хөдлөлт одоо болтол үргэлжилсээр л байна. Миний байр аз болоход гайгүй байна. Хамаатан садануудтай гаа утсаар ярьлаа.Тэд ашгүй зүгээр гэнэ. Гадаадтай холбоо барихад хэцүү байгаа гэж ярьцгааж байна. Манай зүүн-хойд руу цахим шуудан явуулж болохгүй байна гэнэ. Маргааш шөнө бороо орох ёстой гэж байна. Харж байж л болъе дээ...”

    -Уцуномия  хотын Тотиги дүүргийн Сато Го / Москвагийн цагаар 12.25/ “ Японд маш их хүчтэй газар хөдөлснийг та бүхэнд мэдээлж байна. За, та нар бараг дуулсан байх даа. Ийм газар хөдлөлтийг би анх удаагаа үзэж байна. Товч бичсэнд уучлаарай”.