Их Британи улс нь Каддафийн эсрэг ажиллагааг удирдаж магадгүй юм.Саяхан хүртэл зөвхөн эдийн засгийн шийдвэрлэх асуудлууд сэтгэлийг нь түгшээж байсан Дэвид Кэмерон өөр дээрээ цэргийн стратегичийн дадмал дүрд тоглохоор шийджээ. Британий ерөнхий сайд Ойрхи-Дорнодын мэдлэгээ гүн гүнзгий харуулан, Ливийн эсрэг хатуу  хориг тавихыг тэрч бүү хэл нутаг руу нь орохыг дэмжиж байна. Энэ тухай Лондонгоос Елена Балаева мэдээлж байна. “Блэрийн үе залгамжлагч” – британий хэвлэлүүд түүнийг ингэж нэрлэдэг аж. Ингэхдээ одоогийн консерватор  ерөнхий сайдыг  түүний өмнөх лейборист ерөнхий сайдыг хуулж буй гэдгийг Блэр  нь тухайн цагтаа АНУ-ыг дэмжин Ирак руу цэргээ оруулж байсан юм. Харин одоо бол Кэмерон ливийн дарангуйлагч Каддафийн эсрэг аижллагааг удирдан зохион явуулах гэж байна.“Файненшл Таймс” сонинд нийтэлсэнээр Кэмероны дайчин чанарт английн тэргүүн зэргийн стратегчид сэтгэл зовниж байна. Яахгаад гэвэл түүний командаар Засгийн газар өнгөрсөн жил батлан хамгаалахын зардлаа хорогддуулсан бөгөөд Афганистанаас цэргээ гаргах хатуу хугацааг тогтоосон юм. Харин одоо болохоор  АНУ-ын ерөнхийлөгчтэй арай л өдөр бүр шахам утсаар ярьж хамтдаа  Каддафийг огцруулахыг  ятгаж байгаа аж.Түүний зөвшөөрлөөр ЕХ ны гадаад хэргийн сайд – Британий хатагтай Эштон НАТО той хамт Ливид нислэггүй бүс нэвтүүлэх боломжийг ярилцаж байна. Дэвид Кэмерон яасан юм бол? Сэтгүүлчдийн үзэж буйгаар Каддафи нь засгийн эрхэнд үлдэвэл олон услын терроризмд эргэн орж магадгүй гэнэ. Гэтэл энд маш их мөнгө шаардлагатай шүү дээ. Түүнчлэн ерөнхий сайд : түүнд  найдвартай холбоотнууд байгаа гэдгийг тооцоолж байна.  Энэ бол зөвхөн Б .Обама төлийгүй мөн Николя Саркози.  Сүүлийнх нь пүрэв гаригт  “дайны харцага” болон хувирсан”.  Гэнэт тэр ЕХ түүнтэй нэгэн адил  ливийн сөрөг хүчний засгийн газрыг хууль ёсны гэдгийг хүлээн зөвшөөрөн Каддафийн цэрэг рүү нарийн тооцоотой цохилт хийхээ мэдэгдэсэн юм. Саркозигийн энэ мэдэгдэлийг тайлбарлахдаа  ЕХ -ны удирдлага “Парис  бол тусгаар тогтносон байр суурьтай” -тиймээс ЕХ нь үүнд хамаагүй гэсэн.  Нөгөөтэйгүүр олон улсын цэргийн  шинжээчдийн үзэж буйгаар Ливид олон улсын цэргийн ажиллагаа болох аж.  Триполи агаарын бүслэлтэнд үндсэндээ бэлэн байгаа гэж Улс төрийн Академийн ерөнхийлөгч Леонид Ивашов тэмдэглэж байна. “Энтерпрай” онгоц нь тийшээ явж байгаа, өөр бас усан онгоцууд, агаарыг хамгаалах онгоцны платформууд тийш зүглэсэн. Мэдээж хэрэг тэд газрын цэргийн ажиллагаагүй Каддафийн радиолакацийн талбай, онгоцны буудал болон нислэгийн удирдлагын систем» гэж Леонид Ивашов тэмдэглэлээ. Германы бундесверын хурандаа Юрген Розе ярихдаа «Ийм ажиллагааг цэвэр техникийн хувьд бол хийж болно. Өнгөрсөн хугацаанд энэ нь Иракийн хөйд, өмнө зүгт хаалттай бүсэд нислэг хийгдэж байсан.  Хэрвээ Каддафийн  сөнөөгч онгоцнууд тэнгэрт гарч ирэх юм бол тэднийг агаарт сөнөөж болно, ингэхдээ өөрсдийгөө ямар нэгэн эрсдэлд оруулахгүйгээр шүү дээ.  Эсвэл арай өөр үр ашигтай онгоцны талбайнууд дээр цохилт хийн, хамгаалалтгүй онгоцнуудыг болон нислэгийн зураасыг  устгана. Ливийн хүчнийхэн хязгаарлагдмал цэргийн бэлтгэлтэй байгаа. Үндсэндээ тэд хуучин загварын онгоцтой учир тэдэнд боломж үгүй» гэлээ. Ихэнх шинжээчдийн ярьж байгаагаар Ливийн орон зайг  цэргийн хэрэгслээр бүүслэн авах нь хүндрэлтэй.  Ингэхдээ улс-төрийн асуудал тэр чигээрээ  шийдэгдээгүй үлдэж байна.  Түүнийг НАТО ч, ЕХ ч тэр мэдээж хэрэг тооцож л байгаа.  НАТО НҮБ-ын мандатгүй   ямар нэгэн цөмрөн орох ажиллагааг зохион явуулах аргагүй юм гэдгийг ойлгуулсан байх.