Орос Улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Японы түүхэнд гарсан хамгийн хүчтэй  газар хөдлөлт болон цунамид нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх даалгавар өгөв. ОБЯ-ны сайд Сергей Шойгуд    богино хугацаанд тодорхой саналуудыг боловсруулахыг даалгажээ. Ерөнхийлөгч цунами гарч болзошгүй байгаа Курилийн цуваа арлуудын хүн амын аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авахыг ч даалгалаа. Орос Улсад байгуулсан цунамийг эрт урьдчилан мэдээлэх системийн ажиллагааны дүнд 11 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Япон Улсад туслахаар дэлхийн олон орон санал тавиад  байна.НҮБ нь олон улсын хайгуул-судалгааны  30 баг, АНУ нь цэрэг явуулахаар болжээ.