«Интурмаркет -2011»  олон  улсын аялал жуучлалын 6 дахь үзэсгэлэн «Орост тавтай морилно уу?» уриан дор Москвад ажиллана. Оросын бараг бүх бүс нутаг болон дэлхийн 100 гаруй улс түүнд оролцоно. Нийслэлийн үзэсгэлэнгийн «Крокус Экспо» цогцолбор  энэ сарны 12-15-ны өдрүүдэд аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүдийн хэлэлцээ уулзалт  хийх, хавар-зуны улиралтай холбоотой санал солилцох төв болж хувирна. «Интурмаркет 2011» үзэсгэлэн ОХУ-ын аялал жуулчлалын боломжийг тусган харуулах юм. Гадаадын оролцогчид өөрсдөө өргөн уудам нутаг дэвсгэртэй гайхамшигт сонирхолтой Орос улсыг нээх юм. Энэ онд тэдэнд Калининградаас Владивосток хүртэл  маш сонирхолтой маршрутыг  танилцуулна. Оросын 80 бүс нутаг үзэсгэлэнд оролцоно гэж спорт,аялал жуулчлал, залуучуудын бодлогын дэд сайд Надежда Назина мэдээлээд «Алтай, Краснодарын хязгаарууд, Ростов муж, Кавказын Минеральные Воды гээд олон хот бүс нутаг өргөн цар хүрээтэй үзэсгэлэнгээ гаргана. Сочи хот  2014 оны Олимпийн наадмын нийслэлийн хувьд   анх удаа оролцож, том үзмэрийн самбараа сонирхуулна» гэлээ. Свердловск, Тюмень мужууд болон Пермийн хязгаар  «Романовынхан. Оросын Голгоф» хамтрасан маршруутыг санал болгоно. 1613 оноос 1917 он хүртэл хаан ширээнд суусан Романов овгийн хаадын түүх Уралтай нягт холбоотой. Хаад энэ бүс нутагт  нэг бус удаа аяласан аж. Оросын сүүлчийн эзэн хаан болон түүний гэр бүлийн гишүүд энд  амь үрэгджээ. 1918 онд Романовынхныг буудан хөнөөсөн Екатеринбург дахь Ипатьев инженерийн гэрийн сууринд одоо сум оршиж байна. «Оросын нандин зүйл» тэмцээнийг үзэсгэлэнгийн хүрээнд явуулж,  Welcome to Russia интернет-төслийг  танилцуулна гэж «Интурмаркет-2011» үзэсгэлэнгийн захирал Ольга Хоточкина хэлээд «Оросын бүс нутгуудын тухай бүх мэдээлэл нэг л порталд анх удаа байх болно. Мэдээллийг маш ухаалгаар чанар сайтай нэгтгэсэн байна. Энэ нь Оросын аялал жуучлалын боломжийг манай төдийгүй гадаадын жуулчдад бүрэн харуулах порталыг байгуулах гэсэн хосгүй оролдлого билээ» гэв.  Хүүхдүүд Оросыг үзэсгэлэн дээр сурталчилна. «Оросоор гэр бүлээрээ аялсан нь» тэмцээнд түрүүлэгчдийн зурсан зургуудыг «Интурмаркет-2011» үзэсгэлэнгийн хүрээнд үзүүлнэ. Манай орны 35 бүс нутгийн 5 мянга гаруй хүүхэд тэмцээнд оролцсон гэж Ольга Хоточкина мэдээлээд «Хүүхдийг хууран мэхлэхэд хэцүү. Оросыг хүүхдийн нүдээр дүрслэн харуулах нь манай орны аялал жуулчлалын нөөцийг гадаадын хэрэглэгчдэд сонирхуулах үнэхээр оновчтой арга юм. Эдгээр нь саруул сайхан  ер бусын зураг»  гэлээ. Орос улс бол дэлхийн хамгийн өргөн төлөвтэй аялал жуулчлалын зах зээлийн нэг юм. Манай орон оршин суугчид нь аялал жуулчлалд бусдаас илүү их хэмжээний хөрөнгө зарцуулдаг арван орны нэг юм. Иймээс «Интурмаркет» үзэсгэлэн улам их сонирхол татах боллоо. Гадаадын оролцогчдын тоо хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна гэж Надежда Назина тэмдэглээд «Европ, Ойрхи ба Алс Дорнодын орнууд  идэвхтэй оролцож байна. Дэлхийн 135 улс ба бүс нутгийн 1200 гаруй төлөөлөгч оролцож байна. Үзэсгэлэн 30 мянга гаруй ам метр тайлбайтай. 75 мянга гаруй хүн сонирхон үзэх боломжтой» гэв. Турк улс «Интурмаркет-2011»  үзэсгэлэнгийн түнш боллоо. Оросын 3 сая 100 мянган оршин суугч өнгөрсөн онд тус улсад амарчээ. Туркийн аялал жуулчлалын мэргэжилтнүүд элсэн манханд амарч, эртний христын шашны сум хийд, байгалийн дурсгалуудаараа алдаршсан Каппадони бүс нутгаар аялахыг оросын оршин суугчдад санал болгоно.  4-р сарын 2-р хагаст Стамбулд  худалдааны томоохон наадам болно.Энэ наадмын хүрээнд  худалдан авагчдад янз янзын  олон бэлэг бэлэглэнэ. Үнэтэй  40 машин тэдгээрийн дотор байна. Зочид буудлын төлбөр болон нисэх онгоцны билет нилээд их хөнгөлөлттэй байх болно.